Дархан-Уул аймаг орох гарах хөдөлгөөнөө хязгаарлаж, хулгайн замуудыг хааж эхэлжээ

2021 оны 1 сарын 62021-01-06
Дархан-Уул аймаг орох гарах хөдөлгөөнөө хязгаарлаж, хулгайн замуудыг хааж эхэлжээ

Дархан-Уул аймагт сүүлийн тохиолдол илэрснээс хойш 34 дэх өдөртөө халдвар нэмж бүртгэгдээгүй. Хяналтын шатны PCR шинжилгээнд 12000 иргэнийг хамруулж хариу "СӨРӨГ" гарсан учраас Дархан-Уул аймаг "Ногоон Бүс" болсон талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл Дархан хотын засаг дарга Б.Азжаргал хулгайн замуудыг хааж, голомттой бүсээс иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргажээ. 

Тэрээр" Энэ цаг үе та биднийг улам илүү хянамгай байх, халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар захих шаардлагатайг сануулж байна. Учир нь УБ хотод голомт нь тодорхойгүй өвчний тархалт өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь бидний хувьд шинэ болгоомжлол, шинэ хамгаалалт, шинэ хариуцлага, шинэ урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах нөхцөлийг шаардаж буй хэрэг юм.

Тиймээс АОК-ын шийдвэрээр 1.11 хүртэлх хугацаанд

-УБ хотоос хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд иргэдийг хүлээн авах ажлыг түр хязгаарлаж байна.

-Гарах хөдөлгөөнд УОК шийдвэр гартал түр хязгаарлаж байгаа болно.

-Дарханчууд хот дотроо хэвийн амьдралын горимоор ажиллаж амьдарна

-УБ хотоос хулгайн замаар тээвэр хийсэн тохиолдолд тухайн иргэдийг 14 хоног өөрсдийн зардлаар тусгаарлах болохыг анхаарна уу!!!

Хулгайн замаар нэвтрэх боломжуудыг хязгаарлаж ажиллах болно"гэжээ. 

Санал болгох

Гэр бүлийн асуудлаас болж нөхрийнхөө хоолонд зүү хийжээ

Хохирогчийн эхнэр гэр бүлийн гадуур харилцаанаас үүдэн нөхрөөсөө залхаж, дургүй болсон. Тиймээс түүнийг хорлох зорилгоор хоолонд нь олон тооны зүү хийж, идүүлэхийг завдсан гэж мэдүүлсэн байна.

10 цагийн өмнө
Дуудлагад явж байсан хоёр эмч ослын улмаас амь насаа алджээ

Өчигдөр 16:15 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум 1-р баг “Хужиртын даваа” гэх газар /аймгийн төвөөс баруун хойш 29 км/ шороон замд Хатгал тосгоноос аймгийн төвийг зорьж байсан таван хүн зам тээврийн осолд орж, хоёр нь газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

13 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт баасан гараг бүр ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна

Захирамжинд заасны дагуу гуравдугаар сарын 31–нийг хүртэл долоо хоногийн Баасан гараг бүр бүх нийтийн ариутгал халдаргүйтэл болон ойр орчмын цэвэрлэгээг тогтмол хийхээр болсон байна. 

15 цагийн өмнө
Говь-Алтай аймагт 3.3 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Газар хөдлөлт Улаанбаатарын цагаар өчигдөр 18:49 цагт болжээ.

18 цагийн өмнө