Боловсролын салбарт хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Шадар сайд Я.Содбаатар УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан хичээлийн үйл ажиллагааг теле болон цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа.
Ерөнхий боловсролын сургуульд 4000 багш, ажилтан, 400165 суралцагч суралцаж байна. Дээд боловсролын байгууллагад 11970 багш, ажилтан, 147293 оюутан суралцаж байна
Цахим сургалтын үйл ажиллагааны талаар 86 их, дээд сургуулийн оюутнаас судалгаа авахад 80.5 хувьтай сайн гэсэн дүгнэлт гарсан. Цэцэрлэг, ЕБС-ийн эхний улирлын амралтыг эхлүүлээд байна. Дээд боловсролын сургалтын байгууллагын эхний улирлын амралт нэгдүгээр сарын 5-наас эхэлсэн.
2020-2021 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг танхимын болон танхимын бус, хосолмол, зайн болон цахим хэлбэрээр явуулах бодлого баримтлан бэлтгэл ажлыг хангаж байна" гэлээ.