Сургалтын төлбөрийг хойшлуулах болон чөлөөлөх боломжтой эсэх асуудлаар Шадар Сайд Я.Содбаатар дараах мэдээллийг өглөө.
"Ковид-19-ийн тухай хуулийн 7-р бүлэгт 7.1.18-нд өмчийн хэлбэр үл харгалзан бүх шатны сургалтын үйл ажиллагааг хойшлуулах, сургалтын төлбөрийг хөнгөлөх, дараагийн төлбөрт шилжүүлэх гэсэн агуулга бий. Тиймээс 2020-2021 онд сургалтыг хойшлуулаагүй ба хэлбэрийн хувьд цахим, теле хэлбэрээр үргэлжилж байгаа учир авбал зохих кредитээ үзсэн бол төлбөрийг хойшлуулах, шилжүүлэх нөхцөл байдал үүсээгүй гэж БШУЯ үзэж байна.
Уг хуульд хэрэв сургуулийн үйл ажиллагаа явагдаагүй, бүрэн зогссон үед сургалтын төлбөрийг буцаан олгоно хэмээн заасан" хэмээн мэдээллээ.