Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан.
Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудаснаа мэдээлэл хийж, төрийн санд оффшор бүсээс ямар ч мөнгө орж ирээгүйгээр зогсохгүй, оффшороос мөнгө оруулж ирвэл иргэдэд шууд тараах боломжгүй хэмээн мэдэгдлээ. Тэрбээр "Оффшороос ямар ч мөнгө төрийн санд орж ирээгүй. Оффшороос мөнгө оруулж ирвэл улсын орлого эсвэл тухайн иргэний мөнгө эсэхийг шүүх эцэслэн тогтоох ёстой. Хүний хөрөнгийн өмчлөлийг зөвхөн шүүх л өөрчилнө. Хувь хүний хөрөнгө, мөнгийг төрд хураан авах, дайчлах хураах нь хуулиар маш хязгаарлагдмал. Монгол Улс хуульгүй, дүрэмгүй улс болчихсон уу. Диктатортай болчихсон уу" гэж бичжээ.
Ч.ХҮрэл