Байгаль хамгаалагчид биотехникийн арга хэмжээ авч байна

2021 оны 1 сарын 72021-01-07
Байгаль хамгаалагчид биотехникийн арга хэмжээ авч байна

Өнөөдрийн байдлаар Монгол улсад 1000 гаруй байгаль хамгаалагч эх орныхоо онгон дагшин байгаль, зэрлэн амьтад, түүхт өв соёлыг хамгаалан ажиллаж байна.

Өвөрхангай аймгийн ихэнх нутгаар цас их орж хүйтэрснээс зэрлэг ан, амьтан тэр дундаа нэн ховор амьтад байршдаг газруудаар өвөлжилт хүндрэх нөхцөл байдал үүссэн тул тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас биотехникийн арга хэмжээ авч ажиллаж байна. Одоогийн байдлаар Баруунбаян-Улаан, Хайрхандулаан сумын нутгийн 40 гаруй цэгт аргаль, халиун буганд өвс, хужир тавилаа.

Image may contain: one or more people, tree, outdoor and nature

Цаашид биотехникийн арга хэмжээг үргэлжлүүлэн хийх бөгөөд өнөөдрийн байдлаар зэрлэг ан амьтад хорогдсон тохиолдол гараагүй байна.

Мөн Булган аймгийн Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид хариуцсан бүс нутгийн ойн туруутан амьтдын 10 байршилд 1.8 тонн давс, 1 тонн тэжээлийн будаа тавьж биотехникийн арга хэмжээ авлаа.

Image may contain: outdoor and nature

Идэр есийн жавар тачигнаж, хүйтний эрч улам чангарсаар байгаа ч Монгол орныхоо өнцөг булан бүрт үзэсгэлэнт байгаль, түүх соёлын дурсгал, зэрлэг ан амьтад, ургамал моддоо хайрлан хамгаалах, зөв зохистой ашиглах, өсгөн аривжуулах хүндтэй үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа байгаль хамгаалагчдадаа БАЯРЛАЛАА!

Санал болгох

Гэр бүлийн асуудлаас болж нөхрийнхөө хоолонд зүү хийжээ

Хохирогчийн эхнэр гэр бүлийн гадуур харилцаанаас үүдэн нөхрөөсөө залхаж, дургүй болсон. Тиймээс түүнийг хорлох зорилгоор хоолонд нь олон тооны зүү хийж, идүүлэхийг завдсан гэж мэдүүлсэн байна.

10 цагийн өмнө
Дуудлагад явж байсан хоёр эмч ослын улмаас амь насаа алджээ

Өчигдөр 16:15 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум 1-р баг “Хужиртын даваа” гэх газар /аймгийн төвөөс баруун хойш 29 км/ шороон замд Хатгал тосгоноос аймгийн төвийг зорьж байсан таван хүн зам тээврийн осолд орж, хоёр нь газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

13 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт баасан гараг бүр ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна

Захирамжинд заасны дагуу гуравдугаар сарын 31–нийг хүртэл долоо хоногийн Баасан гараг бүр бүх нийтийн ариутгал халдаргүйтэл болон ойр орчмын цэвэрлэгээг тогтмол хийхээр болсон байна. 

16 цагийн өмнө
Говь-Алтай аймагт 3.3 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Газар хөдлөлт Улаанбаатарын цагаар өчигдөр 18:49 цагт болжээ.

19 цагийн өмнө