"УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө БНСУ-аас ачаа тээврийн онгоцоор эх орондоо ирсэн" гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. Энэ талаар өөрөөс нь тодруулахад "Би гэр бүлийн гишүүний эрүүл мэндийн шалтгаанаар БНСУ руу явсан нь үнэн. Гэхдээ оны өмнө эх орондоо ирээд одоо хурал чуулгандаа суугаад байгаа шүү дээ. Каргоны онгоцоор өчигдөр ирсэн гэдэг худлаа мэдээлэл байна" гэлээ.