Хальтаргаа гулгаатай байгаагаас үүдэн замын хажуугийн хашлага, шон мөргөх, үүнээс шалтгаалж хүний амь нас хохирсон хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ. Тиймээс хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулахыг анхааруулж байна.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд: "Иргэд авто машиндаа өвлийн дугуйгаа хийсэн учир хурдтай явж байсан ч тоормос гишгээд зогсоно гэж иргэд бодоод байна. Өвлийн дугуй нь резинэн зөөлөн чанарын, зам дугуйн барьцалтын хувьд өргөн талбайгаар харьцдаг зориулалттай. Манай улсад худалдаагдаж байгаа өвлийн дугуйнууд ихэвчлэн тухайн улсдаа 3-аас дээш жил ашиглагдсан байдаг. Харин резинэн дугуйг таваас дээш жил ашиглахад резиний уян харимхай шинж чанар алдагдаж, хатуурал үүсдэг. Мөн өвөл дугуйг солихгүйгээр өвөл, зунгүй ашиглавал элэгдэл үүсч, гулгах, тоормосны зам уртсах, зам дугуйн барьцалдах чанар мууддаг" гэж иргэд анхааруулсан юм.