А.Ганчимэг: Миний нэр дээрх машиныг дүү маань ажилдаа унаж явсан

7
2021 оны 1 сарын 72021-01-07
А.Ганчимэг: Миний нэр дээрх машиныг дүү маань ажилдаа унаж явсан

Тусгай зөвшөөрөлтэй байгууллагын ажилчдыг QR кодоор замын хөдөлгөөнд оролцуулж байгаа. Тэгвэл өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр жүжигчин А.Ганчимэгийг төрийн байгууллагын нэр дээрээс QR код авч хөдөлгөөнд оролцон, шалгалтын явцад баригдсан тухай мэдээлэл цацагдсан. Уг асуудалтай холбоотойгоор тэрээр тайлбар мэдээлэл хийж байна. 

Тэрээр "Qr кодоор хөдлөгөөнд оролцсон гэсэн мэдээлэл яваад байна. Уг нь хөл хориог дахин чангатгаж хатуу дэглэм тогтоосон өдрөөс хойш нэг ч удаа гэрээсээ гарч, машинтай замын хөдөлгөөнд оролцож хаа нэг тийшээ яваагүй хүн байна аа. Төрийн байгууллагын код авсан гэж байгаа нь манай аавын машин миний нэр дээр байдаг юм. Аав ээждээ аваад нэрийг нь шилжүүлээгүй байсан. Тэр машиныг манай төрсөн дүү / Харилцаа холбоо мэдээллийн технологийн газарт ажилладаг/ өөрийнхөө ажилд унадаг юм.
/ажлын газрынх нь үнэмлэхний зургийг орууллаа/ Түүнээс биш код аваад гадуур яваад байсан юм байхгүй ээ. Иргэний хувьд халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримталж байгаа. Яг тодорхой бус мэдээлэл дээр юу юугүй л шуугиад, итгэдэгээ болиод жоохон шүүлтүүртэй хандвал зүгээр юмуу л гэж бодож байна даа. Гэрээсээ огт гараагүй, машин тэрэг унаагүйг хот дүүрэн байгаа камер гэрчлэх байх өө  хөгжилтэй ч юм шиг хөгтэй ч юм шиг юм боллоо энэ цаг үед бухимдуулсан бол уучлаарай" гэв.

No photo description available.

Энэ тохиолдолд QR кодыг хураан авч, Зөрчлийн хэрэг нээн шалгах юм байна. Улмаар гэм буруутай гэж шүүхээс үзвэл Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх юм. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлд Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих хэсгийн ХОЁРТ: “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” Гэж заасан. Өөрөөр хэлбэл жүжигчин А.Ганчимэгийг гэм буруутай гэж шүүхээс үзэх юм бол 500 000 төгрөгөөр торгох, 7-30 хоног баривчлах ял оноох юм.

Тиймээс QR код бүхий хүмүүс өөрийн машинаа бусдад шилжүүлэхгүй байх хэрэгтэй. Шилжүүлсэн, шилжүүлж авсан нь адил хуулийн хариуцлага хүлээхийг сэрэмжлүүлж байна.

 

Санал болгох

Ням гарагт НӨАТ-ын сугалааны азтан тодруулна

НӨАТ-ын урамшууллын 2021 оны нэгдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг нэгдүгээр сарын 24-ний ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. 

6 цагийн өмнө
Баянмонгол хорооллын 416-р байрнаас коронавирус илэрч хамгаалалтад авчээ

Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр Баянмонгол хорооллын 416-р байрны гуравдугаар орцонд халдвар илэрч хамгаалалтад авчээ. 

10 цагийн өмнө
НЭМҮТ: Агааржуулалтын системээр халдвар тархсан байж магадгүй

Урьдчилсан дүгнэлтээр, 1990-ээд оны сүүлээс орон сууцны барилгын ердийн агаар сэлгэлтийн системийн төлөвлөлтөд айлуудын агаар сорох хоолойг нэг сувагт давхар алгасан холбох системийг хэрэглэж эхэлсэн байна.

12 цагийн өмнө
Тусгай үүргийн онгоц БНСУ руу хөөрлөө

Өнөөдрийн нислэгээр өнгөрсөн оны 11 дүгээр сард нислэг нь цуцлагдсан болон эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг авчирахаар төлөвлөжээ. 

12 цагийн өмнө