Налайхын иргэдийг 72 цаг тутамд шинжилгээнд хамруулж нэвтрүүлнэ

2021 оны 1 сарын 72021-01-07
Налайхын иргэдийг 72 цаг тутамд шинжилгээнд хамруулж нэвтрүүлнэ

Налайх дүүргийн Онцгой комиссоос Улаанбаатар-Налайх чиглэлд зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслээр зорчиж байгаа иргэн бүрийг 72 цаг тутамд PCR шинжилгээ өгүүлж, нэвтрүүлэхээр болжээ.

Өөрөөр хэлбэл, 72 цагийн хугацаанд хүчинтэй шинжилгээний бичиггүй иргэнийг "Оргил Налайх" шалган бүртгэх товчоогоор нэвтрүүлэхгүй гэсэн үг юм.

Налайх дүүргийн онцгой комиссоос Улаанбаатар хотын бусад дүүрэгт COVID-19 халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан дээрх шийдвэрийг гаргасан байна.

Тус дүүрэгт PCR шинжилгээний сорьц авах нэг цэг байдаг аж.

Санал болгох

Улсын аварга малчин шалгаруулах журмыг шинэчилж байгальд ээлтэй байдлаар шалгаруулна

Тодруулбал, энд малынхаа тоог бэлчээрийн даацад тохируулсан, чанарыг нь сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмсэн, орлогоосоо бэлчээрийн доройтлыг сайжруулахад зарцуулсан, худаг гаргаж, булаг, шандны эхийг хамгаалсан, өвс, тэжээлээ нөөцөлсөн, эрүүл, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, ажлын байр бий болгож ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулсан зэргийг харгалзан шалгаруулахаар болж, Засгийн газраас ийм шийдвэр гараад байна. 

21 цагийн өмнө
Гол, нуурын мөс аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна

Сүүлийн үед иргэд гол, нуурын мөсөн дээгүүр гулгах, автомашинаар дрифт жолоодлого хийх тохиолдол их гарч байна гэж аймгуудын Онцгой байдлын газраас мэдээллээ.  

1 өдрийн өмнө
ХБНГУ-ын Барут Марк хотоос Хөвсгөлийн Мөрөн хотод санхүүгийн дэмжлэг олгоно

Уг хөрөнгөөр "COVID-19" цар тахлын үед ажиллаж байгаа Мөрөн хотын захиргаа, эмнэлэг, цагдаа болон Онцгой байдлын албан хаагчдыг хамгаалалтын хувцас, хэрэгслээр хангах,

1 өдрийн өмнө
Дархан-Уул аймгийн төгсөх ангийн сурагчид танхимаар давтлагад хамрагдаж эхэллээ

Харин өчигдрөөс эхлэн төгсөх ангийн 1241 сурагч халдвар хамгааллын дэглэмээ баримтлан танхимаар давтлага авч эхэлсэн байна.

4 өдрийн өмнө