Л.Мөнхтүшиг: БНСУ руу нислэг хийгээгүй, АНУ-аас 38 дипломат ажилчдаа авчирсан

2
2021 оны 1 сарын 72021-01-07
Л.Мөнхтүшиг: БНСУ руу нислэг хийгээгүй, АНУ-аас 38 дипломат ажилчдаа авчирсан

Эрүүл мэндийн яам болон ГХЯ-наас мэдээлэл хийлээ.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Гадаадаас ирсэн иргэдийн сүүлчийнх тусгаарлах байрнаас гарч байрууд суларч буй тул 1-р сарын 15-нд БНСУ руу тусгай үүргийн нэг онгоц явуулах шийдвэрийг УОК-оос гаргалаа. Энэ онгоцоор 150-160 иргэн эх орондоо ирнэ. 

Нутаг буцах 6,787 иргэн гадаадад байгаагаас 4,000 гаруй нь БНСУ-д бий. БНСУ-аас ирэх хүсэлтэй иргэд Элчин сайдын яаманд ихээр очиж байгаа нь тус улсад мөрдөгдөж байгаа хөл хорионы дэглэмийг зөрчиж байгаа тул олноороо ЭСЯ дээр очихгүй байхыг зөвлөж байна.

"АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ МИАТ компанийг хөлсөлж ажилчдаа авчирсан"

Өчигдөр шөнө ирсэн нэг нислэгтэй холбоотой тодорхой мэдээлэл өгье. АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ томилолтын хугацаа нь дууссан ажилтнуудаа буцаах, оронд нь ажиллах ажилчдыг авчрах хүсэлтээ удаа дараа тавьж байсан. Манай үндэсний тээвэрлэгч МИАТ компанийг хөлсөлж, тус онгоцоор ЭСЯ-ны 30, НҮБ-ын гурван ажилтан, манай улсын таван иргэн ирсэн. Энэ 38 хүнийг Кемпинский зочид буудалд тусгаарласан" гэв.

 

Санал болгох

МОХ: Оюутны сургалтын төлбөрийг юунд зарцуулснаа тайлагнаж чадахгүй бол буцааж өг

Монголын оюутны холбоо 73 их дээд сургуулийн 5000 гаруй оюутнаас цахим хичээлийнх нь талаар судалгаа авсан. Үүнээс 7 хувь нь маш сайн болон сайн гэсэн үнэлгээ өгсөн. 27 хувь нь дунд гэсэн үнэлгээ өгсөн бол 66 хувь нь маш муу гэсэн үнэлгээг өгөөд байна. Тиймээс цахим сургалт нь хүртээмжгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд байна.

19 цагийн өмнө
ЭМЯ: ТҮК-ийн гурван ажилтнаас коронавирус илэрлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд 9 тохиолдол шинээр нэмэгдсэн. Бүгд Улаанбаатарт илэрсэн. Бусад аймгуудад халдвар илрээгүй байна. Ийнхүү дотоодын халдварын тоо 1025 боллоо. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 20 эдгэрч дараагийн шатны эмчилгээнд шилжлээ.

1 өдрийн өмнө
Өчигдөр 237 хүн эрүүлжүүлэгджээ

Мөн тус хугацаанд улсын хэмжээнд 237 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар машин жолоодсон 45 зөрчлийг илрүүлжээ.

1 өдрийн өмнө