Маск продакшны жүчигчин М.Баярмагнайг QR кодтой автомашин уналаа гэх мэдээлэл сошиал орчинд цацагдаж, олны анхаарлыг татсан. Тэрбээр эмнэлгийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх чиглэлийн комданитай бөгөөд энэхүү ажлынхаа шугамаар тусгай зөвшөөрөл авсан гэдгээ тайлбарлажээ.
Энэ талаар "За нэгэн тайлбарыг хийе ээ.Миний бие багын найзтайгаа хамтран Эрүүл мэндийн салбарт эмнэлгийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх чиглэлээр Med Import Mongol ХХК байгуулан ажилладаг. Хатуу хөл хорионы үед манай компани хөдөө аймгууд болон Улаанбаатар хотын эмнэлгүүдэд хамгаалах хэрэгсэл, бусад шаардлагатай тоног төхөөрөмжийг хүргэхийн тулд машинууддаа QR код авсан. Миний хувьд хөдөө аймгуудад голдуу хүргэлт хийж байна. Хүргэлт хийхийн хажуугаар хэрэгцээтэй газар боломжийнхоо хэрээр хандив, тусламж өгөөд л явж байна.Зарим нь бүр барьж идлээ.Ядаж байхад барьж идэж байгаа нь дандаа эрчүүд..Мөрөөрөө зүгээр ажлаа хийж яваа намайг @Pararazzi.mn битгий ингэж харлуул л даа" хэмээн өөрийн фэйсбүүк хуудсанд бичжээ.