МАН-ын Бага хурлын VIII хуралдаан цахимаар хуралдаж эхэллээ

2021 оны 1 сарын 102021-01-10
МАН-ын Бага хурлын VIII хуралдаан цахимаар хуралдаж эхэллээ

Монгол Ардын Намын Бага хурлын VIII хуралдаан цахимаар хуралдаж эхэллээ. Хурлыг нээж Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх үг хэлж, цаг үеийн нөхцөл байдлын талаар гишүүдэд мэдээлэл өглөө.

Хуралдааныг нийслэл хот, 21 аймаг, 330 сумаас шууд онлайнаар зохион байгуулж, 71 хувийн ирцтэй эхэлсэн байна.  Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг хуралдаан даргалагчаар, орлогч даргаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нарыг гишүүдийн 100 хувийн саналаар сонгов.

Энэ удаагийн Бага хурлаар дараах гурван асуудлыг хэлэлцэхээр товложээ.

1.Монгол Ардын Намын ээлжит XXX дугаар Их хурлыг зарлан хуралдуулах товыг хэлэлцэх;

2.Их хурлын төлөөлөгч сонгох журам, төлөөлөгчдийн тоог батлах 

3.Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн тайлан илтгэлийг сонсох.

 

Улмаар хуралдаанаас намын Их хурлыг 2021  оны гуравдугаар сарын 1-нд товложээ. Их хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах юм.

МАН-ын Бага хурлын VIII хуралдаан цахимаар хуралдаж эхэллээ

Санал болгох

УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдана

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.        

1 цагийн өмнө
Х.Баттулга: Оюу толгойн асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцүүлэхээр төлөвлөж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Оюу толгой төслийн тухай бүрэн мэдээллийг ирүүлэх тухай албан тоотыг Засгийн газарт хүргүүллээ Тэрбээр хэлэхдээ, Оюу толгой төслийн үйл ажиллагааг улс орны нийтлэг ашиг сонирхолд нийцүүлэх нь Монгол төрийн эрхэм үүрэг, та бидэнд өгсөн Монголын ард түмний захиас даалгавар юм.

17 цагийн өмнө
УОК: Энэ сард хоёр нислэгээр 320 иргэнийг БНСУ-аас авчирна

УОК-ын шуурхай штабаас мэдээлж байна.

17 цагийн өмнө
АН-ын бүлэг: Банкны тухай хууль биелэгдэхгүй хууль болох магадлалтай

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даваа гаригийн /2021.01.18/ ээлжит хуралдаан боллоо. Өнөөдрийн хуралдаанаар дараахи асуудлуудыг хэлэлцэв.

18 цагийн өмнө