Ардчилсан нам дахь “МАНАН бүлэглэл” буюу С.Эрдэнэ ба түүний гар хөл болсон 40 ҮБХ

2021 оны 1 сарын 102021-01-10
Ардчилсан нам дахь “МАНАН бүлэглэл” буюу С.Эрдэнэ ба түүний гар хөл болсон 40 ҮБХ

МАН-ынханд бяраа харуулж Ардчилсан намын ҮБХ-г цахимаар хуралдуулахаар хоёронтоо оролдсон экс дарга С.Эрдэнэ бүтэлгүйтжээ.  ҮБХ-ны 410 гишүүнээс ердөө 40 ҮБХ, бусад нь ҮБХ-ны гишүүн биш, хэн нь үл мэдэгдэх хуурамч аккаунтаас бүрдсэн 200 хүрэхгүй хүний ирцтэй Баянголын намын цахим цугларалт болж, экс дарга С.Эрдэнийн МАН-д зангаргаа харуулах хөг өнгөрчээ.  

Ийнхүү намаасаа салан тусгаарлахаар зэхсэн "Шонхор"-ын толгойлогч С.Эрдэнийг тоож, Ардчилсан  намаас гадуур зарласан ҮБХ-ны хуралд МАН-ын гар хөл болсон тус намын харьяалал бүхий 40 гишүүн орсон байна. ҮБХ-ны 40 гишүүн ийнхүү цахим хурлын дүйвээнээр намынхнаасаа ялгаран ил гарч ирсэн нь экс дарга С.Эрдэнэтэйгээ 2020 оны сонгуульд намаа ялагдуулж, МАН-д бүрэн үйлчилсэн муу талын баатруудаар тодров. Тэд ийнхүү ил гарч ирснээр Ардчилсан намыг улс төрд төдийгүй нийгэмд муухай харагдуулж байсан энэ намд үүрлэсэн МАНАН бүлэглэлд хэн хэн багтаж байсан нь тодорхой болж байна.
Нөгөө талаар намаа шинэчлэхээр дүрмийн дагуу тоглож буй залуучуудад намдаа их цэвэрлэгээ хийн, эрс шинэчлэл хийхэд амар болж байгаа хэрэг юм. Ардчилсан намыг сэрж, улс орны хөгжилд гар бие оролцоосой гэж хүсч байгаа олон мянган дэмжигчид, намынхаа үзэл санаа, үнэт зүйлийн төлөө тууштай зүтгэсээр ирсэн мянга мянган гишүүдийнхээ төлөө Ардчилсан намын өнөөгийн удирдлагууд энэ ялгарал дээрээс эхлэн шинэчлэлийн ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй болж байна. 

Санал болгох

УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдана

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.        

1 цагийн өмнө
Х.Баттулга: Оюу толгойн асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцүүлэхээр төлөвлөж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Оюу толгой төслийн тухай бүрэн мэдээллийг ирүүлэх тухай албан тоотыг Засгийн газарт хүргүүллээ Тэрбээр хэлэхдээ, Оюу толгой төслийн үйл ажиллагааг улс орны нийтлэг ашиг сонирхолд нийцүүлэх нь Монгол төрийн эрхэм үүрэг, та бидэнд өгсөн Монголын ард түмний захиас даалгавар юм.

17 цагийн өмнө
УОК: Энэ сард хоёр нислэгээр 320 иргэнийг БНСУ-аас авчирна

УОК-ын шуурхай штабаас мэдээлж байна.

17 цагийн өмнө
АН-ын бүлэг: Банкны тухай хууль биелэгдэхгүй хууль болох магадлалтай

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даваа гаригийн /2021.01.18/ ээлжит хуралдаан боллоо. Өнөөдрийн хуралдаанаар дараахи асуудлуудыг хэлэлцэв.

18 цагийн өмнө