Ройтерс: Оюу Толгойн далд уурхайн төслийг цуцлах асуудлыг Туркойз Хилл хэлэлцэж байна

1
2021 оны 1 сарын 122021-01-12
Ройтерс: Оюу Толгойн далд уурхайн төслийг цуцлах асуудлыг Туркойз Хилл хэлэлцэж байна

Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн далд уурхайн төслийг үр ашиггүй гэж үзэж байгаа учраас цуцлах, өөрчлөх асуудлыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн арванхоёрдугаар ярьж байсан. Тэгвэл энэ асуудлыг Turquoise Hill Resources компани хэлэлцэж байгаа тухай мэдэгдлээ. Энэ мэдэгдлийн дараагаар тус компанийн хувьцаа 20 хувиар буурсан тухай олон улсын хэвлэлүүд онцолж байна.

Харин өчигдөр “Оюу толгой” ХХК-иас татвар төлөлтийн тухай мэдэгдэл гаргасан. Тухайлбал, татварын хяналт, шалгалтын хамрах хугацаанд буюу 2016-2018 оны хооронд  797 сая ам.долларыг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад төлбөр хураамжид шилжүүлсэн. Мөн хугацаанд “Оюу толгой” ХХК нь 600 сая гаруй ам.долларын алдагдалтай ажилласан байна. Татварын ерөнхий газар нь Нөхөн ногдуулалтын актаар тус компанийн ирээдүйд шилжүүлэн тооцох алдагдлын дүнг 3.4 их наяд төгрөг (ойролцоогоор 1.5 тэрбум доллар)-өөр бууруулан шийдвэрлэсэн.

Энэхүү Нөхөн ногдуулалтын актад дурдсан асуудлуудын нэлээд хэсэг нь 2013-2015 онуудыг хамарсан татварын хяналт шалгалтын үр дүнд 2018 оны 1 дүгээр сард ногдуулсан Шийтгэлийн хуудаст дурдсан асуудлуудын үргэлжлэл юм. Өмнөх татварын шалгалтаар ногдуулсан татвар, төлбөрийн талаарх маргааныг Хөрөнгө оруулалтын гэрээ болон Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний маргаан шийдвэрлэх заалтын дагуу нэг мөр шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засгийн газар болон “Оюу толгой” ХХК санал нэгтэйгээр олон улсын арбитрын шүүхэд 2020 онд хандсан. Нөхөн ногдуулалтын актад дурдсан асуудлууд нь олон улсын арбитрт хандсан асуудлуудтай үндсэндээ ижил төстэй, зарим нь адилхан байгаа тул тус компани Нөхөн ногдуулалтын акттай холбоотой шинэ асуудлуудыг олон улсын арбитрын шүүхэд явагдаж буй ажиллагаанд нэмж оруулах хүсэлт гаргахаар бэлдэж байна.

Өмнө Оюу Толгойн төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах зайлшгүй шаардлагатай байгааг Монголын тал тус компанид удаа дараа мэдэгдэж байсан юм. Засгийн газар Дубайн гэрээг цуцлах, Таван толгойн цахилгаан станцыг барьж Оюутолгойн эрчим хүчний эх үүсвэрийг Монголоос хангадаг болох, Канадад төлж байгаатай адил түвшинд Монгол Улсад татвар төлдөг байх, Монгол Улсад төлөх ёстой 155 сая долларыг эхний ээлжинд төлүүлэх зэрэг асуудлаар Рио Тинтотой арбитрын маргаан үүсгээд байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Санал болгох

Экспорт өмнөх оныхоос 0.6 хувиар буурлаа

Монгол Улс 2020 онд нийт 146 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 12.9 тэрбум, үүнээс экспорт 7.6 тэрбум, импорт 5.3 тэрбум ам.доллар боллоо.

3 өдрийн өмнө
Хөрөнгийн биржид өнөөдөр 1.5 сая хувьцаа арилжжээ

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 1 дүгээр сарын 12-нд энгийн арилжаагаар 34 ХК-ийн 357,807,419.87 төгрөгийн үнийн дүнтэй 1.5 сая хувьцаа арилжив.

10 өдрийн өмнө
Ройтерс: Оюу Толгойн далд уурхайн төслийг цуцлах асуудлыг Туркойз Хилл хэлэлцэж байна

Энэ мэдэгдлийн дараагаар тус компанийн хувьцаа 20 хувиар буурсан тухай Ройтерс тэргүүтэй олон улсын хэвлэлүүд онцолж байна.

10 өдрийн өмнө
Гадаад валютын нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрч түүхэн өндөр түвшинд хүрлээ

Гадаад валютын албан нөөц (ГВАН) 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр түүхэн дээд хэмжээнд буюу 4.5 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар нэмэгдэж импортын 11 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрч өслөө.

22 өдрийн өмнө