АНУ-ын Геологийн албаны өгсөн мэдээллээр газар хөдлөлт хэзээ болохыг урьдчилан мэдэх боломжийг одоогоор шинжлэх ухаанаар нээж олоогүй байгаа гэдгийг хэллээ. Эрдэмтэд зөвхөн тодорхой бүс нутагт хэдэн жилийн хугацаанд, хэдэн удаагийн давтамжтай газар хөдлөлт болсонд тулгуурлан магадлалыг л тооцоолж чаддаг.
Харин зарим хүмүүс газар хөдлөлтийг таамаглаж чадна гэдэг ч энэ гамшигт үзэгдэл маш хурдан хугацаанд болдог учир газар хөдлөлтийн идэвхжилт хэзээ үүсэхийг мэдэхэд бэрх. Газар хөдлөлтийг бие тавгүйрхэх, амьтны үйл хөдлөлөөр мэдэж болно гэдэг ч энэ нь шинжлэх ухааны ямар ч нотолгоо, үндэслэлгүй зүйл гэдгийг судлаачид хэлдэг.
Тиймээс АНУ-ын Геологийн албанаас баттай бус таамаглалыг дэвшүүлэхээс илүүтэйгээр барилга байгууламжийн аюулгүй байдал, чанарыг дээшлүүлэхэд гол анхаарлаа хандуулах хэрэгтэйг улс орнуудад сануулж байна.