Төрийн ордны барилга нурахад бэлэн

1
2021 оны 1 сарын 122021-01-12
Төрийн ордны барилга нурахад бэлэн

МХЕГ-аас Улаанбаатар хотын 3820 барилга газар хөдлөлтөд тэсвэргүй хэмээн дүгнэсэн байдаг. Эдгээр барилгуудын тэргүүн эгнээнд Төрийн ордон багтдаг.

Арваад жилийн өмнөөс Төрийн ордны хана тааз цуурч эхэлсэн учраас хүчитгэх, засварлах ажлыг хэд хэдэн удаа хийсэн ч өдгөө шинэчсэн барихаас өөр аргагүй байдалд хүрсэн гэх мэдээлэл бий.

Мэргэжлийн байгууллагын 17 удаагийн дүгнэлтээр Төрийн ордон нурахад бэлэн болсон объект гэдэг нь тогтоогдсон байдаг юм.

Төрийн ордны барилгыг анх 1947 оноос эхлэн барьж 1951 он (7 блок)-д ашиглалтад оруулсан бөгөөд 1961 (7 блок), 1981 (5 блок) онуудад хоёр удаа өргөтгөл хийгдсэн, нийт 19 блок барилгаас бүрддэг байна. Анхны барилгын хийц нь чулуун суурьтай, тоосгон ханатай, модон хучилттай /баруун зүүн жигүүр нь 3 давхар/ бол 1961 оны өргөтгөл нь цутгамал хучилттай баригдсан. Харин 1981 онд баригдсан хэсэг нь 5 блокоос бүрддэг бөгөөд газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээг тооцож барьсан байна. Мөн Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборыг 2005- 2008 онд барьж ашиглалтад оруулжээ.

Газар хөдлөлийн бичил мужлалын зургийн дагуу Улаанбаатар хотын 7 баллын бүс нутагт байрлах Төрийн ордны 4 хэсэг бүхий барилгыг Барилгын тухай хууль, “Барилга байгууламжийн ашиглалтын дүрэм”-д заасны дагуу 2001 онд паспортжуулжээ. Уг ажлын хүрээнд 1951 онд ашиглалтад орсон анхны барилгуудыг газар хөдлөлтөд тэсвэрлэх чадваргүй, ашиглалтын үеийн аюулын байдалтай, 1961 онд ашиглалтад орсон нэгдүгээр өргөтгөлийн барилгуудыг газар хөдлөлтөд тэсвэрлэх чадваргүй, ашиглалтын үеийн аюулын байдалтай, харин 1981 онд ашиглалтад орсон хоёрдугаар өргөтгөлийн барилгуудыг газар хөдлөлтийн норм, дүрмийн шаардлагыг хангахгүй гэж тус тус дүгнэсэн байдаг аж.
 

Санал болгох

3 чиглэлд 41 км гүүрэн байгууламж барьж, 2024 онд ашиглалтад оруулна

Түүхэнд анх удаа жилд 420 тэрбум төгрөгийг түгжрэлд зориулахаар болсон. Нийслэлийн нэг иргэн өдөрт дунджаар 2.4 цагийг түгжрэлд зарцуулдаг. Энэ жилийн 365 хоногийн 35 өдрийг түгжрэлд өнгөрүүлдэг гэсэн судалгаа гарчээ.

2 өдрийн өмнө
Томоохон зах, худалдааны төвд 13 түр цэг, их, дээд сургуулиудад 6 явуулын баг ажиллана

Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 173, явуулын 6, түр 13 цэгт 193 багийн 884 эмч, ажилтан ажиллаж, 9600 иргэнийг дархлаажуулна.

2 өдрийн өмнө
Шалгалтаар түүхий нүүрс түлсэн айл гараагүй ч агаарын бохирдол нэмэгджээ

Агаарын бохирдол жилийн өмнөхөөс нэмэгдсэн шалтгаан нь 3-15 кВт хүчин чадалтай нам даралтын зуух 2019 оныхоос 25,000 гаруйгаар нэмэгдсэн, автомашины тоо жилээс жилд өсөж байгаагаас шалтгаалсан гэж үзжээ.

2 өдрийн өмнө