Хүчтэй салхины улмаас хоёр айлын гэр нуржээ

2021 оны 1 сарын 132021-01-13
Хүчтэй салхины улмаас хоёр айлын гэр нуржээ

Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн “Түнгэт” гэдэг газар өчигдөр буюу нэгдүгээр сарын 12-ны өдрийн 02:00 цагт салхины хурд 20 м/с хүрсний улмаас малчин айлын гэр нуржээ.

Тус сумын харьяат малчин Б-ийн 8 ханатай гэр, мөн сумын Өндөр мод багийн “Мөстийн хар бэлчир” гэдэг газар малчин Ц-ийн 8 ханатай гэр тус тус нурж унасан тухай мэдээллийг 14:05 цагт тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Санал болгох

Гэр бүлийн асуудлаас болж нөхрийнхөө хоолонд зүү хийжээ

Хохирогчийн эхнэр гэр бүлийн гадуур харилцаанаас үүдэн нөхрөөсөө залхаж, дургүй болсон. Тиймээс түүнийг хорлох зорилгоор хоолонд нь олон тооны зүү хийж, идүүлэхийг завдсан гэж мэдүүлсэн байна.

10 цагийн өмнө
Дуудлагад явж байсан хоёр эмч ослын улмаас амь насаа алджээ

Өчигдөр 16:15 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум 1-р баг “Хужиртын даваа” гэх газар /аймгийн төвөөс баруун хойш 29 км/ шороон замд Хатгал тосгоноос аймгийн төвийг зорьж байсан таван хүн зам тээврийн осолд орж, хоёр нь газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

13 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт баасан гараг бүр ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна

Захирамжинд заасны дагуу гуравдугаар сарын 31–нийг хүртэл долоо хоногийн Баасан гараг бүр бүх нийтийн ариутгал халдаргүйтэл болон ойр орчмын цэвэрлэгээг тогтмол хийхээр болсон байна. 

16 цагийн өмнө
Говь-Алтай аймагт 3.3 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Газар хөдлөлт Улаанбаатарын цагаар өчигдөр 18:49 цагт болжээ.

19 цагийн өмнө