Энэ оны цэргийн бүртгэл өнөөдрөөс нийслэлд эхэлж байна. Цэргийн бүртгэл энэ сарын 27-нийг хүртэл нутгийн захиргааны байгууллагын анхан шатны нэгж болох хорооны Засаг даргын ажлын байранд явагдахаар болжээ.
Коронавируст цар тахал гарсантай холбогдуулан иргэдийг олноор нь цуглуулахгүйгээр цаасан суурьтай цэргийн бүртгэлийг явуулах тул иргэд өөрсдийн оршин суугаа хороондоо очиж бүртгүүлэх шаардлагагүй, 2021 онд цэргийн бүртгэл хийлгэсэнд тооцох юм байна.
Шаардлагатай мэдээллийг оршин суугаа дүүргийнхээ Цэргийн штаб болон хороодын утас руу залгаж авах бүрэн боломжтой.