Шинжилгээ авах байрууд хэвийн ажиллаж эхэллээ

2021 оны 1 сарын 112021-01-11
Шинжилгээ авах байрууд хэвийн ажиллаж эхэллээ

Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд коронавируст “Ковид-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан 2021 оны нэгдүгээр сарын 8-10-нд тус хороодын 20,176 иргэнийг PCR шинжилгээнд бүрэн хамрууллаа.

Коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тархалтыг таслан зогсоох зорилгоор зохион байгуулсан шинжилгээнд

  • 8-ны өдөр 8,539,
  • 9-ний өдөр 10,009,
  • 10-ны өдөр 1,628 хүн хамрагдсан байна.

Дээрх хороодод халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд явуулын 58 багийн 600 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон цагдаа, тагнуул, онцгой байдал, мэргэжлийн хяналтын 300 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа.

Шинжилгээний үйл ажиллагаатай холбогдуулан тус дүүргийн тодорхой байршилд тогтоосон хязгаарлалтын дэглэмийг өнөөдөр буюу нэгдүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цагт цуцалснаар, иргэд болон автомашины зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжлэх юм.

Мөн нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж буй коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээний 30 цэг нэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тогтсон цагийн хуваарийн дагуу ажиллана.

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой комисс

Санал болгох

АЧИ: Баруун дөрвөн зам орчимд хамгийн их бохирдолтой байна

Нэгдүгээр сарын 18-ны 11.00 цагийн байдлаар Баруун дөрвөн зам орчимд АЧИ 375 буюу их бохирдолтой, Зуун айл орчимд 312 гэсэн үзүүлэлттэй байна.

1 өдрийн өмнө
Өнөөдрөөс цахилгаан бараа, ТҮЦ болон цанын баазын үйл ажиллагааг нээнэ

Мөн иргэдийн агаарт гарах, ууланд алхах зэргээр дархлаа, эрүүл мэндэд чиглэсэн үйлдлийг дэмжих хүрээнд зарим цэг, зогсоолын үйл ажиллагааг эргэн хэвийн горимд шилжүүлэх юм.

1 өдрийн өмнө
QR ашиглалт хангалтгүй байгаа ААН-үүдийн үйл ажиллагааг зогсооно

QR платформыг ebarimt аппликэйшнээр дамжуулан хэрэглээнд нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байна.

4 өдрийн өмнө
Нийслэлийн алслагдсан хороодын иргэд товчоодоор нэвтрэхдээ заавал PCR шинжилгээ өгөх шаардлагагүй

Алслагдсан хороодын иргэд иргэний зорчих хөдөлгөөнийг хянах qr.ulaanbaatar.mn системд иргэний үнэмлэхний qr кодыг уншуулж нэвтрүүлнэ.

5 өдрийн өмнө