Сүүлийн 24 цагийн хугацаанд 13 шинэ тохиолдол бүртгэгдлээ.
Тодруулбал,
- Тусгаарлалтад байсан Ачтан эмнэлгийн нэг хүн
- Баянгол дүүргийн 4-р хорооны батлагдсан тохиолдлын хавьтал гурван гэр бүлийн 7 хүн
- Батлагдсан тохиолдлын хөрш нэг хүн
- Баянзүрх дүүргийн 17-р хорооны батлагдсан тохиолдлын гэр бүлийн хөрш 4 хүн
Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй.
Ийнхүү дотоодын халдварын тоо 969 болсон. Сүүлийн 24 цагийн хугацаанд цэргийн төв өмнэлгээс 18, ХӨСҮТ-өөс 20 хүн эдгэрч эмнэлгээс гарсан.
Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1469 боллоо. Үүнээс 909 нь эдгэрсэн. Маш хүнд нэг хүн байна"гэв.