АНУ Монгол Улсыг H-2A ажлын визний ангиллаас хаслаа

2021 оны 1 сарын 132021-01-13
АНУ Монгол Улсыг H-2A ажлын визний ангиллаас хаслаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргаа Монгол Улсыг H-2А,  Самоа, Тонга улсыг H-2B ажлын визний ангиллаас хасчээ. Ингэснээр эдгээр улсын иргэд 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийг хүртэл дээрх визээр тус улсыг зорих боломжгүй болж байна.

H-2A визийн ангилал нь улирлын чанартай, түр хугацаанд хөдөө аж ахуйн салбарт ажиллах эрхийг олгодог бол H-2B ангилалд хөдөө аж ахуйн бус салбарын түр ажилчид авдаг. 

Монгол Улсын иргэд визийн хугацаагаа хэтрүүлсэн нь  H-2А ангиллаас хасагдах шалтгаан болжээ. Тухайлбал, өнгөрсөн жил H-2А визээр АНУ-ыг зорьсон 67 хүнээс 27 нь буюу 40 хувь нь хугацаагаа хэтрүүлсэн байна. 

Харин Тонга болон Самоагийн иргэд H-2B визийн ангиллаас хасагдсан нь тус хоёр улсын Засгийн газрын тууштай бус хамтын ажиллагаанаас үүдэлтэй аж. Тонга улс албадан гаргах зарим нислэгийг хүлээн авахаас татгалзсан бол Самоа улс буцаах ёстой иргэдийн зорчих бичиг баримтыг тогтмол гаргаж өгөөгүй байна.

Дээрх шийдвэр 2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн хооронд хүчин төгөлдөр үйлчилнэ. 

Эх сурвалж: Law360

Санал болгох

БНХАУ гадаадын шууд хөрөнгө оруулалтаараа дэлхийд тэргүүлж байна

Судлаачдын үзэж байгаагаар Хятадын эдийн засаг 2028 он гэхэд АНУ-ыг гүйцнэ гэсэн таамаг байна. Хятад улсад өнгөрсөн онд $163 тэрбумын хөрөнгө оруулалт орж ирсэн. Харин нь АНУ-д 134 тэрбум доллар байна гэж НҮБ тайландаа дурджээ.

11 цагийн өмнө
"Coronasomnia" буюу цар тахлаас шалтгаалж нойргүйдэх нь нэмэгджээ

Өмнө нь зургаан хүн тутмын нэг нь нойргүйдэлтэй байсан бол Их Британид 2020 оны 8-р сард Саутгемптоны Их Сургуулийн хийсэн судалгаагаар энэ тоо дөрвөн хүн тутмын нэг нь болж өсчээ.

12 цагийн өмнө
Нидерландад эсэргүүцлийн жагсаалд оролцсон 100 гаруй хүнийг баривчиллаа

Эсэргүүцлийн жагсаалыг тараахын тулд тус улсын цагдаа нар ус шүршигч машин, бороохой, нулимс асгаруулагч хий ашиглажээ

12 цагийн өмнө
БНХАУ уурхайн гүнд гацсан 11 уурхайчныг гаргаж чадлаа

БНХАУ-ын Шандон муж дахь алтны уурхайд 1 дүгээр сарын 10-ны өдөр гарсан дэлбэрэлтээс үүдэн нурангинд дарагдаж гацсан уурхайчдыг аврах ажиллагаа амжилттай явагдаж буйг БНХАУ-ын албаны эх сурвалжууд мэдэгдлээ.

15 цагийн өмнө