Pfizer, AstraZeneca, Moderna компаниудын вакциныг Монгол Улсад яаралтай журмаар бүртгэх зөвшөөрөл олголоо

2021 оны 1 сарын 132021-01-13
Pfizer,  AstraZeneca,  Moderna компаниудын вакциныг Монгол Улсад яаралтай журмаар бүртгэх зөвшөөрөл олголоо

Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатарын танилцуулга мэдээллийг  Засгийн газрын гишүүд сонсов.

2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ЭМЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөл, Дархлаажуулалтын зөвлөх хороотой хамтарсан хурал хийж, Pfizer,  AstraZeneca,  Moderna компаниудын вакциныг Монгол Улсад яаралтай журмаар бүртгэх зөвшөөрөл олгосон байна. Мөн вакцинд эхний ээлжинд хамрагдах халдварын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнууд,  эрхтэн шилжүүлэн суулгасан, гемодиализ эмчилгээнд ордог гэх мэт удаан хугацааны эмчилгээтэй өвчтөнүүд, 70-аас дээш насны ахмадуудын судалгааг гаргаж байна гэж

Санал болгох

С.Батболд: Надад төрөөс хулгай хийх шаардлага байхгүй

Ерөнхий сайдын өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга энэ асуудлыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Ингэхдээ “ Тусгаар Монгол Улсын эзэгнэн дарлах гэсэн бүлэглэл бүр тодорхой хэлэх юм бол УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна.  Өнөөдөр Оюу толгой төслийн үйл ажиллагааг дотоодын төдийгүй гадаадын хууль, хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн бөгөөд гол холбогдогч нь Сүхбаатарын Батболд гэдгийг хаана хаанаа тогтоогоод эхэлсэн. Энэ учраас тэр Монголын төрийг хямрааж, Монголын ард түмний сонголтыг нухчин дарах ажиллагааг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлээд эхэллээ” гэсэн юм.

5 цагийн өмнө
Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа

Монгол Улсын Их Хурал 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэсэгчилсэн хориг тавьж байна.

7 цагийн өмнө
УИХ-ын нэгдсэн чуулган эхэллээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

9 цагийн өмнө
О.Батханд: Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газраас жагсаалд оролцоогүй

Дээрх үйл ажиллагаанд Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газраас ямар ч оролцоо байхгүй гэдгийг баттай хэлье. Тиймээс нэр төрөө сэргээлэхээр шүүхэд хандаж байна.

10 цагийн өмнө