Алтанбулаг боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг хоёрдугаар сараас эхлүүлнэ

2021 оны 1 сарын 132021-01-13
Алтанбулаг боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг хоёрдугаар сараас эхлүүлнэ

Алтанбулаг боомтоор улсын хил нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 01 дүгээр сарын 18 хүртэл зогсоосныг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжүүлэхээр шийдвэрлэлээ.

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх эрсдлийг бууруулах үүднээс 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүнс, эм , эмнэлгийн хэрэгслийг долоо хоногт нэг удаа Алтанбулаг боомтоор улсын хил нэвтрүүлнэ. Ингэхдээ гадаадын тээвэрлэгчийн ачаатай чиргүүлийг боомтын хяналт шалгалтын бүсэд дотоодын тээвэрлэгчид шилжүүлж авах байдлаар ачаа тээвэрлэлтийг зохион байгуулна. Энэ хүрээнд хүйтний улиралд ажиллах ариутгалын цэг байгуулах, хилийн хяналтын болон автотээврийн байгууллагын албан хаагчид байрлан ажиллах түр байр барих, хяналтын камерийн систем суурьлуулах ажлууд хийгдэнэ.

Санал болгох

Гэр бүлийн асуудлаас болж нөхрийнхөө хоолонд зүү хийжээ

Хохирогчийн эхнэр гэр бүлийн гадуур харилцаанаас үүдэн нөхрөөсөө залхаж, дургүй болсон. Тиймээс түүнийг хорлох зорилгоор хоолонд нь олон тооны зүү хийж, идүүлэхийг завдсан гэж мэдүүлсэн байна.

11 цагийн өмнө
Дуудлагад явж байсан хоёр эмч ослын улмаас амь насаа алджээ

Өчигдөр 16:15 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум 1-р баг “Хужиртын даваа” гэх газар /аймгийн төвөөс баруун хойш 29 км/ шороон замд Хатгал тосгоноос аймгийн төвийг зорьж байсан таван хүн зам тээврийн осолд орж, хоёр нь газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

14 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт баасан гараг бүр ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна

Захирамжинд заасны дагуу гуравдугаар сарын 31–нийг хүртэл долоо хоногийн Баасан гараг бүр бүх нийтийн ариутгал халдаргүйтэл болон ойр орчмын цэвэрлэгээг тогтмол хийхээр болсон байна. 

16 цагийн өмнө
Говь-Алтай аймагт 3.3 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Газар хөдлөлт Улаанбаатарын цагаар өчигдөр 18:49 цагт болжээ.

20 цагийн өмнө