АНУ-д Сан Диего дахь амьтны хүрээлэнгийн гурван гориллагаас коронавирус илэрлээ. Энэ нь сармагчингаас Ковид-19 илэрсэн дэлхийд анхны тохиолдол байлаа. Тэдэнд ханиалгах шинж тэмдэг ажиглагдсан байна.
Гориллануудийн хоёр нь анх 1-р сарын 6-нд ханиалгаж эхэлсэн гэж амьтны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Петерсон хэлэв. Амьтдын ялгадсын дээж цуглуулж Калифорнийн Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын лабораторид илгээсэн бөгөөд халдвар авсан болохыг 1-р сарын 11-нд баталжээ.