Өнгөрсөн арванхоёрдугаар ард Ирландад зургаан долоо хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоосон. Ингэснээр Европын улс орнууд дундаас халдварын тохиолдол өдөрт хамгийн бага бүртгэгдэж буй улс болоод байсан юм.
Гэтэл энэ байдал удаан үргэлжлээгүй бөгөөд өнгөрсөн долоо хоногт өдөрт бүртгэгдэх тоогоор дэлхийд тэргүүлж эхэллээ. Энэ тухай Оксфордын их сургуулийн эрдэмтэд судалгаа хийсэн байна. Тухайлбал, нэг сая хүн тутамд 1323 тохиолдол илэрч байжээ. Харин баасан гарагт л гэхэд 8248 шинэ тохиолдол батлагдсан юм.