Дэлхий даяар цар тахал нүүрлээд хэдийнэ жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хорвоод мэндэлсэн хүүхдүүд мэдээж олон. Коронавирус, цар тахал, Ковид-19, хөл хорио, санитайзер гэх үгсийг бид энэ жил мөн ч их сонссон. Тэгвэл дэлхийн зарим улс оронд хүмүүс мэндэлсэн хүүхдэдээ хачирхалтай нэрс өгчээ. Шалтгаан нь мэдээж өөр өөр.
Энэтхэгийн нэгэн хос төрсөн ихэр охин, хүүдээ Корона, Ковид гэх нэр өгчээ. Мөн тус улсын Паван гэх эр "Lockdown" буюу тусгаарлалт/хөл хорио гэх нэрийг хүүхдэдээ өгсөн байна.
Филиппиний Манила хотноо төрсөн ээж охиндоо Ковид Брайнт гэсэн нэр өгсөн. Энэ нь Коби Брайнтыг хүндэлж, биширдэг байсантай холбоотой. Мөн тус хотын нэгэн эмэгтэй Корона Кумар, Корона Мэри гэх нэрийг ихэр хүүхдэдээ өгсөн байна. Хүүхдүүдийн аав, ээж яагаад ийм нэр өгснөө тайлбарлахдаа "Цар тахал бидэнд зөвхөн хүнд хэцүү үеийг санагдуулах бус. Аз жаргал, амьдралын утга учир болсон үрсийг минь бидэнд авчирсан жил шүү дээ" хэмээн онцолсон юм.