С.Эрдэнэ: УДШ-ээс АН-ын даргаар Ц.Тувааныг томилсон нь хууль зөрчсөн гэж үзсэн

1
2021 оны 1 сарын 142021-01-14
С.Эрдэнэ: УДШ-ээс АН-ын даргаар Ц.Тувааныг томилсон нь хууль зөрчсөн гэж үзсэн

Ардчилсан намын асуудлыг Улсын дээд шүүхээр хэлэлцэж шийдвэр гаргасан талаар намын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийж байна. 

Тэрээр "Улсын дээд шүүх дээр Ардчилсан намын үндсэн дүрмийг бүртгэх асуудлаар намын хэсэг гишүүдийн хүргүүлсэн хүсэлтийг хүчингүй болгох асуудлыг тавьсан. 

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа намын хууль ёсны дүрмийг миний бие улсын дээд шүүхэд тавьсан. Хоёр талын байр суурийг хангах үүднээс УДШ-ийн иргэний танхим хэлэлцэж шийдвэрлэлээ. Үүнд Ардчилсан намын аравдугаар их хурал, Ардчилсан намын даргаар Ц.Тувааныг бүртгэсэн нь хууль ёсных мөн эсэхийг тогтоох Улсын дээд шүүхийн хурал өнөөдөр болж, дөнгөж сая шийдвэрээ гаргалаа.

Тодруулбал, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Ардчилсан намын Аравдугаар их хурлыг хууль ёсных биш хэмээн үзэж, Ардчилсан намын даргаар Ц.Тувааныг бүртгэсэн нь хууль зөрчсөн гэсэн шийдвэр гарчээ"гэв.

Санал болгох

С.Батболд: Надад төрөөс хулгай хийх шаардлага байхгүй

Ерөнхий сайдын өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга энэ асуудлыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Ингэхдээ “ Тусгаар Монгол Улсын эзэгнэн дарлах гэсэн бүлэглэл бүр тодорхой хэлэх юм бол УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна.  Өнөөдөр Оюу толгой төслийн үйл ажиллагааг дотоодын төдийгүй гадаадын хууль, хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн бөгөөд гол холбогдогч нь Сүхбаатарын Батболд гэдгийг хаана хаанаа тогтоогоод эхэлсэн. Энэ учраас тэр Монголын төрийг хямрааж, Монголын ард түмний сонголтыг нухчин дарах ажиллагааг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлээд эхэллээ” гэсэн юм.

5 цагийн өмнө
Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа

Монгол Улсын Их Хурал 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэсэгчилсэн хориг тавьж байна.

7 цагийн өмнө
УИХ-ын нэгдсэн чуулган эхэллээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

8 цагийн өмнө
О.Батханд: Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газраас жагсаалд оролцоогүй

Дээрх үйл ажиллагаанд Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газраас ямар ч оролцоо байхгүй гэдгийг баттай хэлье. Тиймээс нэр төрөө сэргээлэхээр шүүхэд хандаж байна.

10 цагийн өмнө