Дээд шүүх: АН-ыг төлөөлөх эрх бүхий этгээд тодорхой бус үлдлээ

2021 оны 1 сарын 142021-01-14
Дээд шүүх: АН-ыг төлөөлөх эрх бүхий этгээд тодорхой бус үлдлээ

Ардчилсан намын үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх, цахим бүртгэлд намын даргын бүртгэлийг өөрчлүүлэх болон бусад хүсэлтийг Дээд шүүх 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хэлэлцлээ.

Ардчилсан намын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар их хурлаар  баталсан үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг Ц.Туваан, Ардчилсан намын тамга, тэмдгийн хяналтын дугаарыг бүртгүүлэх, цахим бүртгэлд залруулга хийлгэх хүсэлтийг С.Эрдэнэ тус тус Дээд шүүхэд ирүүлжээ.

Улсын Дээд шүүх Ардчилсан намын үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах талаар  гаргасан Ц.Тувааны хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэв. Мөн цахим бүртгэлд намын даргаар С.Эрдэнийг бүртгүүлэх талаар гаргасан С.Эрдэнийн хүсэлтийг хангахаас татгалзаж, цахим бүртгэлд байсан Ц.Тувааны нэрийг хасав.

Ингэснээр цахим бүртгэлд тус намыг төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэл тодорхой бус үлдэж, нам тухайн дотоод асуудлаа шийдвэрлэж, энэ талаар дахин хандах эрхтэй болжээ. Мөн тамга тэмдгийн асуудлыг эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Санал болгох

С.Батболд: Надад төрөөс хулгай хийх шаардлага байхгүй

Ерөнхий сайдын өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга энэ асуудлыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Ингэхдээ “ Тусгаар Монгол Улсын эзэгнэн дарлах гэсэн бүлэглэл бүр тодорхой хэлэх юм бол УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна.  Өнөөдөр Оюу толгой төслийн үйл ажиллагааг дотоодын төдийгүй гадаадын хууль, хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн бөгөөд гол холбогдогч нь Сүхбаатарын Батболд гэдгийг хаана хаанаа тогтоогоод эхэлсэн. Энэ учраас тэр Монголын төрийг хямрааж, Монголын ард түмний сонголтыг нухчин дарах ажиллагааг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлээд эхэллээ” гэсэн юм.

6 цагийн өмнө
Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа

Монгол Улсын Их Хурал 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэсэгчилсэн хориг тавьж байна.

9 цагийн өмнө
УИХ-ын нэгдсэн чуулган эхэллээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

10 цагийн өмнө
О.Батханд: Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газраас жагсаалд оролцоогүй

Дээрх үйл ажиллагаанд Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газраас ямар ч оролцоо байхгүй гэдгийг баттай хэлье. Тиймээс нэр төрөө сэргээлэхээр шүүхэд хандаж байна.

11 цагийн өмнө