Дархан-Уул аймгийн төгсөх ангийн сурагчид танхимаар давтлагад хамрагдаж эхэллээ

2021 оны 1 сарын 152021-01-15
Дархан-Уул аймгийн төгсөх ангийн сурагчид танхимаар давтлагад хамрагдаж эхэллээ

Дарханы төгсөх ангийн сурагчид өнөөдрөөс эхлэн танхимаар давтлагад хамрагдаж эхэллээ. Дархан-Уул аймагт коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй 41 хонож байна.

Энэ сарын 7-ноос эхлэн 6 салбараас бусад нь хэвийн горимоор ажиллаж эхэлсэн. Харин өчигдрөөс эхлэн төгсөх ангийн 1241 сурагч халдвар хамгааллын дэглэмээ баримтлан танхимаар давтлага авч эхэлсэн байна.

Эцэг эхчүүдээс ирсэн санал хүсэлтийн дагуу Дархан-Уул аймгийн Онцгой комиссын шийдвэрээр төгсөх ангийн сурагчид танхимаар давтлагад хамрагдаж байна. Нэг танхимд 10-аас илүүгүй сурагч хичээллэх бөгөөд Мэргэжлийн хяналтын газар, Боловсрол соёл урлагийн газраас сургуулийн захиргаа, эцэг эх, багш нарт өгсөн зөвлөмжийн дагуу давтлаг явагдана.

 

Санал болгох

ЭЕШ-аас 750-800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багшийг нэг сая хүртэлх төгрөгөөр урамшуулна

Хэрэв сурагч ЭЕШ-аас 800 оноо авсан бол бэлтгэсэн багшийг 1 сая төгрөг, 750-799 оноо авбал 300 мянган төгрөгөөр сурагч тус бүрээр тооцож шагнах юм байна.

1 өдрийн өмнө
Ховдод 39 тн шатахуун тээвэрлэж явсан машин осолджээ

Иргэн М-ийг Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн Яаралтай тусламжийн төвд хүргэсэн.

4 өдрийн өмнө
Хөвсгөлд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөв

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Хачим гэдэг газар, аймгийн төвөөс хойд зүгт 351 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 34 км-т энэ сарын 24-ний 23 цаг 34 минутад 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон  байна.   

5 өдрийн өмнө
Гол, нуурын мөс 5-10 см нимгэрсэн тул дээгүүр нь зорчихгүй байхыг анхаарууллаа

Өмнөх арав хоногоос 5-10 см нимгэрсэн, нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм.

7 өдрийн өмнө