Монгол Улсад урьдчилсан дүнгээр 67.1 сая толгой мал тоологдлоо

2
2021 оны 1 сарын 132021-01-13
Монгол Улсад урьдчилсан дүнгээр 67.1 сая толгой мал тоологдлоо

Монгол Улсын 2020 оны Мал тооллогын урьдчилсан дүнгээр 67.1 сая толгой мал тоологдлоо. Үүнээс 4.1 сая адуу, 4.7 сая үхэр, 472.9 мянган тэмээ, 30.0 сая хонь, 27.7 сая ямаа байна. 

Мал тооллогын урьдчилсан дүнгээр малын нийт тоо өмнөх оноос 3.9 сая (5.5%), үүнээс хонь 2.2 сая (6.9%), ямаа 1.5 сая (5.3%), адуу 122.1 мянган толгой (2.9%), үхэр 21.8 мянга (0.5%)-аар тус тус буурч, тэмээ 521 толгойгоор (0.1%) өссөн байна.

Ховд, Дорноговь, Сэлэнгэ, Увс, Дорнод, Сүхбаатар, Баян-Өлгий, Дархан-Уул, Орхон аймаг, Улаанбаатар хотод малын тоо өмнөх оноос 10.0-208.2 мянган толгойгоор өслөө. 

Малын тооны бууралтад:

  1. Өвөрхангай аймгийн малын тоо 1146.4 мянга (20.4%)
  2. Баянхонгор аймгийнх 805.0 мянга (17.3%)
  3. Архангай аймгийнх 768.3 мянга (12.5%)
  4. Хөвсгөл аймгийнх 539.9 мянга (8.9%)
  5. Дундговь аймгийнх 352.0 мянга (8.6%)
  6. Говь-Алтай аймгийнх 286.9 мянга (8.0%)-аар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. 

Ихэнх нутагт 2020 онд зуншлага оройтсон бөгөөд зудын эрсдэл өндөртэй, өвс, тэжээлийн эрэлт хэрэгцээ ихэссэн, бэлчээрийн даац хэтэрсэн зэрэг нь малыг зах зээлд нийлүүлэх, мах бэлтгэл нэмэгдүүлсэн нь малын тоог бууруулах гол шалтгаан болсон байна. 

Түүнчлэн өмнөх оноос төллөсөн хээлтэгч 206.9 мянга, бойжсон төл 809.9 мянган толгойгоор буурч, зүй бусаар хорогдсон том мал 944.5 мянган толгойгоор нэмэгдсэн нь мөн нөлөөлсөн байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Санал болгох

Ням гарагт НӨАТ-ын сугалааны азтан тодруулна

НӨАТ-ын урамшууллын 2021 оны нэгдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг нэгдүгээр сарын 24-ний ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. 

6 цагийн өмнө
Баянмонгол хорооллын 416-р байрнаас коронавирус илэрч хамгаалалтад авчээ

Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр Баянмонгол хорооллын 416-р байрны гуравдугаар орцонд халдвар илэрч хамгаалалтад авчээ. 

9 цагийн өмнө
НЭМҮТ: Агааржуулалтын системээр халдвар тархсан байж магадгүй

Урьдчилсан дүгнэлтээр, 1990-ээд оны сүүлээс орон сууцны барилгын ердийн агаар сэлгэлтийн системийн төлөвлөлтөд айлуудын агаар сорох хоолойг нэг сувагт давхар алгасан холбох системийг хэрэглэж эхэлсэн байна.

12 цагийн өмнө
Тусгай үүргийн онгоц БНСУ руу хөөрлөө

Өнөөдрийн нислэгээр өнгөрсөн оны 11 дүгээр сард нислэг нь цуцлагдсан болон эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг авчирахаар төлөвлөжээ. 

12 цагийн өмнө