Хөвсгөл аймгийн Ханх суманд өглөөний 04:57 минутад 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2021 оны 1 сарын 142021-01-14
Хөвсгөл аймгийн Ханх суманд өглөөний 04:57 минутад 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Ходон багийн “Нуурт” гэдэг газар нэгдүгээр сарын 13-ны өдрийн 10:33 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 10:50 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тодруулахад тус сумын төвийн иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй талаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Тус сумын Ходон багийн “Нуурт" гэдэг газрын 10 км-ийн тойрогт мөн өдрийн 10:21 цагт 3.6 магнитуд, 12:00 цагт 3.8 магнитуд, 14:48 цагт 3.7 магнитуд, 18:06 цагт 4.0 магнитуд, 19:10 цагт 4.8 магнитуд, 20:01 цагт 3.8 магнитуд, 21:32 цагт 3.6 магнитуд, 01.14-ний өдрийн 04:57 цагт 3.9 магнитудын хүчтэй давтан чичирхийлэлт явагдсан. Тус аймгийн Засаг даргын нэгдүгээр сарын 13-ны өдрийн А/16 дугаар захирамжаар аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчаар ахлуулсан “Ажлын хэсэг” тус сумын иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид газар хөдлөлтийн улмаас учирсан хохирлыг тогтоох, гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх, газар хөдлөлтийн гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор 01.14-ний өдрийн 02:10 цагт Ханх сумд очиж хоносон.

Санал болгох

МОХ: Оюутны сургалтын төлбөрийг юунд зарцуулснаа тайлагнаж чадахгүй бол буцааж өг

Монголын оюутны холбоо 73 их дээд сургуулийн 5000 гаруй оюутнаас цахим хичээлийнх нь талаар судалгаа авсан. Үүнээс 7 хувь нь маш сайн болон сайн гэсэн үнэлгээ өгсөн. 27 хувь нь дунд гэсэн үнэлгээ өгсөн бол 66 хувь нь маш муу гэсэн үнэлгээг өгөөд байна. Тиймээс цахим сургалт нь хүртээмжгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд байна.

19 цагийн өмнө
ЭМЯ: ТҮК-ийн гурван ажилтнаас коронавирус илэрлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд 9 тохиолдол шинээр нэмэгдсэн. Бүгд Улаанбаатарт илэрсэн. Бусад аймгуудад халдвар илрээгүй байна. Ийнхүү дотоодын халдварын тоо 1025 боллоо. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 20 эдгэрч дараагийн шатны эмчилгээнд шилжлээ.

1 өдрийн өмнө
Өчигдөр 237 хүн эрүүлжүүлэгджээ

Мөн тус хугацаанд улсын хэмжээнд 237 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар машин жолоодсон 45 зөрчлийг илрүүлжээ.

1 өдрийн өмнө