"Airbnb" компани АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болох долоо хоногт Вашингтон хот орчмын бүх захиалгыг хааж, цуцалжээ. "Airbnb" компани нь орон сууц, хаус, өрөө гэх мэт богино хугацааны түрээсийн үйлчилгээ явуулдаг.
Өчигдөр зарласан энэхүү шийдвэр нь өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Капитол халдлагад өртсөний дараа дахин гарч болзошгүй гэж үзсэнтэй холбоотой. Захиалга өгсөн хүмүүст мөнгийг нь бүрэн буцаан олгохоор болжээ.