УИХ-ын чуулганы хуралдаанаар Шүүхийн тухай хуулийг хэлэлцэж байгаатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил дараахь байр суурийг илэрхийлэв. Тэрбээр "Энэ шүүгч нар чинь нийгмээс вакумжчихсан байдаг юм байна. Бид нарыг л вакумжсан гээд байдаг. Гэтэл бид нар чинь дөрвөн жилдээ нэг удаа сонгуультай учраас иргэдтэйгээ холбоотой байдаг юм байна. Шүүгч нар ажил мэргэжлийн онцлогооас шалтгаалаад хүнтэй уулзаж болохгүй гээд байдаг. Шүүгч нартай сая хуулийн асуудлаар уулзаад явж байхад "Бид нар ямар ч нөлөөнд автдаггүй, хэнтэй ч уулздаггүй" гээд нүд нь эргэлдээд байдаг юм байна. Иргэд шүүгч нарыг юу гэж боддог, шүүгч нар ямар байдаг ойлголтын зөрүү ийм байна.
УИХ шүүгч нарт боломж олголоо. Одоо та нар хоёр, гурван жилийн дотор өөрсдийгөө дотроосоо цэвэрлээрэй. Цэвэрлэж чадахгүй бол бүхлээр нь цэвэрлэнэ шүү" гэлээ.