Өчигдөр "Snapchat" платформ Доналд Трампын хаягийг бүрмөсөн хаах болсноо зарлалаа. Тус компанийн мэдэгдэлд "Өнгөрсөн долоо хоногт бид Ерөнхийлөгч Трампын Snapchat хаягийг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлэхээ мэдэгдсэн. Гэхдээ олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс тус платформын дүрэм журмыг илт зөрчиж буй ташаа мэдээлэл, үзэн ядалт, хүчирхийллийг өдөөх оролдлогыг үндэслэн түүний хаягийг бүр мөсөн хаах шийдвэрийг гаргалаа" гэж Snapchat-ийн хэвлэлийн төлөөлөгч хэллээ.