Нийт нутгийн 80 хувьд зудын эрсдэл их байна

2021 оны 1 сарын 142021-01-14
Нийт нутгийн 80 хувьд зудын эрсдэл их байна

Энэ жил ихэнх нутагт зуншлага оройтсон, 8 дугаар сарын 20-д гэхэд нутгийн 30 гаруй хувьд дунд, 20 орчим хувьд муу үнэлгээтэй байсан.

2021 оны 01 дүгээр сарын 10-ны байдлаар боловсруулж гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 20 гаруй хувьд нэн их, 60 шахам хувьд их, 15 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй гарсан.

Үүнээс Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговийн ихэнх, Говь-Алтайн зүүн, Төвийн баруун урд талын сумдын нутгаар зудын эрсдэл нэн их, Ховд, Завхан, Говь-Алтай, Архангай, Төв, Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Булган, Хэнтий, Өмнөговийн зарим нутгаар эрсдэл их гэсэн зэрэглэлтэй гарлаа.

Нэн их эрсдэлтэй сумд (11 аймгийн 89 сум). Үүнд: Ховдын Цэцэг, Мөнххайрхан, Мөст, Завханы Отгон, Цагаанчулуут, Говь-Алтайн Тонхил, Төгрөг, Цээл, Жаргалан, Есөнбулаг, Тайшир, Халиун, Дэлгэр, Бигэр, Чандмань, Цогт, Баянхонгорын Гурванбулаг, Жаргалант, Заг, Баянбулаг, Хүрээмарал, Галуут, Бууцагаан, Бөмбөгөр, Баян-Овоо, Эрдэнэцогт, Баянцагаан, Баацагаан, Баян-Өндөр, Өлзийт, Жинст, Богд, Баянлиг, Баянговь, Шинэжинст, Өвөрхангайн Хужирт, Хархорин, Бүрд, Уянга, Зүүнбаян-Улаан, Баян-Өндөр, Нарийнтээл, Хайрхандулаан, Тарагт, Баянгол, Сант, Баруунбаян-Улаан, Гучин-Ус, Төгрөг, Бат-Өлзий, Дундговийн Сайхан-Овоо, Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Хулд, Адаацаг, Өлзийт, Сайнцагаан, Дэлгэрцогт, Дэрэн, Гурвансайхан, Говь-Угтаал, Луус, Өмнөговийн Гурвантэс, Сэрвэй, Булган, Мандал-Овоо, Баяндалай, Ханхонгор, Цогт-Овоо, Номгон, Баян-Овоо, Манлай, Төвийн Өндөрширээт, Эрдэнэсант, Дэлгэрхаан, Бүрэн, Лүн, Аргалант, Баян-Өнжүүл, Баянхангай, Архангайн Цахир, Хотонт, Өлзийт, Сүхбаатарын Баяндэлгэр, Онгон, Булганы Рашаант, Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур сумд.

Их эрсдэлтэй сумд (20 аймгийн 152 сум)Үүнд: Баян-Өлгийн Ногооннуур, Цэнгэл, Буянт, Сагсай, Алтай, Толбо, Дэлүүн, Булган, Улаанхус, Баяннуур, Увсын Бөхмөрөн, Зүүнхангай, Сагил, Давст, Түргэн, Улаангом, Өмнөговь, Наранбулаг, Тэс, Өндөрхангай, Баруунтуруун, Хяргас, Ховдын Ховд, Буянт, Дуут, Чандмань, Манхан, Зэрэг, Дарви, Эрдэнэбүрэн, Булган, Алтай, Үенч, Завханы Түдэвтэй, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Яруу, Нөмрөг, Тэлмэн, Тосонцэнгэл, Идэр, Алдархаан, Цагаанхайрхан, Шилүүстэй, Говь-Алтайн Хөхморьт, Баян-Уул, Дарви, Шарга, Цогт, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Арбулаг, Улаан-Уул, Цагааннуур, Ренчинлхүмбэ, Баянзүрх, Жаргалант, Галт, Ханх, Рашаант, Архангайн Тариат, Хангай, Цэцэрлэг, Хайрхан, Өндөр-Улаан, Батцэнгэл, Ихтамир, Чулуут, Өлзийт, Булган, Цэнхэр, Төвшрүүлэх, Өгийнуур, Хашаат, Өвөрхангайн Өлзийт, Есөнзүйл, Булганы Сайхан, Хангал, Могод, Орхон, Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Орхоны Баян-Өндөр, Жаргалант, Сэлэнгийн Орхон, Сайхан, Баруунбүрэн, Баянгол, Төвийн Заамар, Цээл, Угтаалцайдам, Жаргалант, Баянцогт, Баянчандмань, Алтанбулаг, Батсүмбэр, Сэргэлэн, Борнуур, Баян, Архуст, Баянцагаан, Эрдэнэ, Баянжаргалан, Баяндэлгэр, Хэнтийн Өмнөдэлгэр, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Цэнхэрмандал, Дархан, Баян-Адрага, Батноров, Баян-Овоо, Галшар, Баянмөнх, Мөрөн, Баянхутаг, Хэрлэн, Сүхбаатарын Түвшинширээ, Уулбаян, Мөнххаан, Түмэнцогт, Сүхбаатар, Халзан, Асгат, Эрдэнэцагаан, Дарьганга, Наран, Дорноговийн Даланжаргалан, Иххэт, Айраг, Алтанширээ, Сайхандулаан, Өргөн, Эрдэнэ, Замын-Үүд, Улаанбадрах, Хөвсгөл, Мандах, Говьсүмбэрийн Сүмбэр, Шивээговь, Баянтал, Дундговийн Баянжаргалан, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Өндөршил, Өмнөговийн Ноён, Хүрмэн, Ханбогд, Цогтцэций, Дархан-Уулын Хонгор, Дорнодын Халхгол, Матад сумд тус тус хамрагдаж байна.

Өнгөрсөн зун гантай болон гандуу байсан Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь аймгуудын нутгаар өвс ургамлын ургалт муу, га-ийн ургац бага, бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн, мал тарга хүч дутуу авсан, усан хангамж хүрэлцээгүй, отор нүүдэл хийж туйлдсан, өвс тэжээлийн нөөц хүрэлцээ муу, зах зээлийн үнэ өндөр байгаа, түүнчлэн нийт нутгийн 70 гаруй хувьд цастай, ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-100С-аар хүйтэн байгаа нь зудын эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байна.

Бид цаашид цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарах зэргээр өвөлжилт, хаваржилт хүндрэх тухай бүрт зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж мэдээлнэ.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

УС ЦАГ УУР, ОРЧНЫ СУДАЛГАА МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭН

Санал болгох

Улсын аварга малчин шалгаруулах журмыг шинэчилж байгальд ээлтэй байдлаар шалгаруулна

Тодруулбал, энд малынхаа тоог бэлчээрийн даацад тохируулсан, чанарыг нь сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмсэн, орлогоосоо бэлчээрийн доройтлыг сайжруулахад зарцуулсан, худаг гаргаж, булаг, шандны эхийг хамгаалсан, өвс, тэжээлээ нөөцөлсөн, эрүүл, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, ажлын байр бий болгож ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулсан зэргийг харгалзан шалгаруулахаар болж, Засгийн газраас ийм шийдвэр гараад байна. 

1 өдрийн өмнө
Гол, нуурын мөс аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна

Сүүлийн үед иргэд гол, нуурын мөсөн дээгүүр гулгах, автомашинаар дрифт жолоодлого хийх тохиолдол их гарч байна гэж аймгуудын Онцгой байдлын газраас мэдээллээ.  

1 өдрийн өмнө
ХБНГУ-ын Барут Марк хотоос Хөвсгөлийн Мөрөн хотод санхүүгийн дэмжлэг олгоно

Уг хөрөнгөөр "COVID-19" цар тахлын үед ажиллаж байгаа Мөрөн хотын захиргаа, эмнэлэг, цагдаа болон Онцгой байдлын албан хаагчдыг хамгаалалтын хувцас, хэрэгслээр хангах,

1 өдрийн өмнө
Дархан-Уул аймгийн төгсөх ангийн сурагчид танхимаар давтлагад хамрагдаж эхэллээ

Харин өчигдрөөс эхлэн төгсөх ангийн 1241 сурагч халдвар хамгааллын дэглэмээ баримтлан танхимаар давтлага авч эхэлсэн байна.

4 өдрийн өмнө