Шинжаан мужийн улаан лооль, хөвөн даавуун бүтээгдэхүүнд АНУ хориг тавилаа

2021 оны 1 сарын 142021-01-14
Шинжаан мужийн улаан лооль, хөвөн даавуун бүтээгдэхүүнд АНУ хориг тавилаа

Хятадын Шинжаан мужид үйлдвэрлэсэн хөвөн даавуун бүтээгдэхүүн, улаан лоолийн импортод хориг тавилаа гэж АНУ-ын Гааль, хил хамгаалах байгууллагаас өчигдөр мэдэгдлээ.

Тус агентлаг бүс нутгийн хэмжээнд хориг тавихдаа "Шоронд ял эдэлж буй хоригдлуудаар албадан хөдөлмөр эрхлүүлж байгаа нөхцөл байдлыг үндэслэн ийм шийдвэр гаргалаа" гэж мэдэгдсэн Мөн боолчлол, айлган сүрдүүлэх, заналхийллийн эсрэг гэдэг хатуу байр суурьтай байгаагаа илэрхийллээ. 

Өөрөөр хэлбэл "Хятадын засгийн газар АНУ руу бараа бүтээгдэхүүнээ зах зээлийн бодит үнээс доогуур импортлох зорилгоор орчин үеийн боолчлолыг ашиглаж байгааг тэвчихгүй" гэж тус агентлагийн Комиссын үүрэг гүйцэтгэгч Марк А.Морган мэдэгдэлдээ дурджээ.

Санал болгох

НАТО-гийн Монгол Улсын кибер аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн төсөл хэрэгжиж дууслаа

Энэхүү төсөл нь 2017-2020 оны хооронд хэрэгжсэн бөгөөд НАТО-гийн SPS хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн юм.

34 минутын өмнө
БНСУ-д “H5N8” гарсантай холбоотойгоор 18,8 сая шувууг устгалд орууллаа

БНСУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас өнөөдөр шувууны ханиадтай холбоотой мэдэгдэл хийлээ.

16 цагийн өмнө
Вашингтонд тогтоосон хөл хорио энэ сарын 21-нийг хүртэл үргэлжилнэ

Ингэхдээ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын дараа буюу энэ сарын 21-нийг хүртэл хэрэгжих юм.

19 цагийн өмнө
Индонез Улсад болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 96-д хүрлээ

Индонезийн Сулавеси арал дээр өнгөрсөн долоо хоногт 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Үүний улмаас амиа алдагсдын тоо нэмэгдсээр 96-д хүрсэн байна.

19 цагийн өмнө