Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд 1-р сарын 14-16-нд хэсэгчилсэн хөл хориог тогтоогоод байна. Үүнтэй холбогдуулан олны нэрлэж заншсанаар Шар хадны замыг хаажээ.
Тухайн хорооны нутаг дэвсгэр дэх томоохон худалдааны төвүүд, тухайлбал, "Да хүрээ", "Монбэт", "Цахлай" зэрэг автозах, техникийн үйлчилгээ үзүүлдэг газрууд энэ сарын 14-16-нд ажиллахгүй тул тийшээ зорчихгүй байхыг Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос анхаарууллаа.
Хотоос явж байгаа нийтийн тээврийн чиглэл тус хороон дахь МТ шатахуун түгээх газраас буцаж эргэж байгаа юм байна.