Чулуун болон хүрэл зэвсгийн үеийн 700 гаруй эдлэл хэрэглэл олджээ

2021 оны 1 сарын 142021-01-14
Чулуун болон хүрэл зэвсгийн үеийн 700 гаруй эдлэл хэрэглэл олджээ

Өнгөрөгч оны хавар Дорнод аймгийн Цагаан-овоо сумын иргэдээс “соёлын үнэт өв байж болох олдворууд байна” гэж ирүүлсэн мэдээллийн дагуу аймгийн Засаг даргын дэмжлэгээр мэргэжлийн байгууллагууд оролцсон судалгааны багийг байгуулж Цагаан-Овоо сумын нутагт гурван удаа ажилласан юм.

Судалгааны баг Монгол улс төдийгүй бүс нутгийн хэмжээнд түүх соёлын өндөр ач холбогдолтой томоохон дурсгалт, өвийг олсон талаараа өнөөдөр /2020.01.13/ танилцууллаа.

Соёлын өвийн үндэсний төв, ШУА-ын Археологийн хүрээлэн болон Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн МХГ, БСУГ, аймгийн Музейн хамтарсан судалгааны үр дүнд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутгийн газрын хөрсөн дээрээс нэг дор чулуун зэвсгийн дээд үеэс эхлэн шинэ чулуун зэвсэг, төмрийн түрүү үе, хүрэл, хүннү, дундад зууны үед хамраарах ясан сувс, хүрэл хутга, хүрэл зоос, шавар хээтэй хээгүй ваарны савны хагархай, хүрэл товруу, хүрэл зэв, төмөр хутга, зэв, хадаас, төмөр савны үлдэгдэл, төмрийн шаар зэрэг 700 гаруй олдворыг олж илрүүлсэн байна.

Энэ нь тухайн нутагт дэвсгэрт хүмүүс амьдарч, аж ахуйгаа эрхлэн, хөрш зэргэлдээ бүс нутгийн ард түмэнтэй өргөн харилцаатай байсныг нотлон харуулж байгаа талаар тус газар ажилласан багийн судлаачид хэлж байна.

Олдворуудыг аймгийн нэгдсэн мэдээллийн санд бүртгэж, аймгийн Музейн сан хөмрөгт хадгалаад байна. Үргэлжлэн судалгааны ажил явагдаж байгаа бөгөөд нарийн он тооллыг тогтоохоор олдворын дээжийг Япон улс руу явуулахаар төлөвлөжээ. Цаашид дурсгалт газрын хамгаалалтад авах, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран дурсгалт газрыг шинжлэх ухааны эргэлтэд оруулах, малтлага судалгаа хийхэд шаардагдах хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлууд тулгарч байгааг судалгааны баг хэлж байна.

Тухайн соёлын үнэт өв байж болох тухай мэдээлэл өгсөн 7 иргэнийг аймгийн Засаг даргын захирамжаар урамшуулсан нь иргэд түүх соёлоо хайрлаж, хамгаалах, соёлын өв, орон нутгийн сан хөмрөгт хадгалуулах сэдэл, урам болж өглөө гэж судалгааны багийн гишүүн Соёлын өвийн үндэсний төвийн доктор Г.Анхсанаа дүгнэн хэллээ.

Санал болгох

Улсын аварга малчин шалгаруулах журмыг шинэчилж байгальд ээлтэй байдлаар шалгаруулна

Тодруулбал, энд малынхаа тоог бэлчээрийн даацад тохируулсан, чанарыг нь сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмсэн, орлогоосоо бэлчээрийн доройтлыг сайжруулахад зарцуулсан, худаг гаргаж, булаг, шандны эхийг хамгаалсан, өвс, тэжээлээ нөөцөлсөн, эрүүл, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, ажлын байр бий болгож ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулсан зэргийг харгалзан шалгаруулахаар болж, Засгийн газраас ийм шийдвэр гараад байна. 

1 өдрийн өмнө
Гол, нуурын мөс аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна

Сүүлийн үед иргэд гол, нуурын мөсөн дээгүүр гулгах, автомашинаар дрифт жолоодлого хийх тохиолдол их гарч байна гэж аймгуудын Онцгой байдлын газраас мэдээллээ.  

1 өдрийн өмнө
ХБНГУ-ын Барут Марк хотоос Хөвсгөлийн Мөрөн хотод санхүүгийн дэмжлэг олгоно

Уг хөрөнгөөр "COVID-19" цар тахлын үед ажиллаж байгаа Мөрөн хотын захиргаа, эмнэлэг, цагдаа болон Онцгой байдлын албан хаагчдыг хамгаалалтын хувцас, хэрэгслээр хангах,

1 өдрийн өмнө
Дархан-Уул аймгийн төгсөх ангийн сурагчид танхимаар давтлагад хамрагдаж эхэллээ

Харин өчигдрөөс эхлэн төгсөх ангийн 1241 сурагч халдвар хамгааллын дэглэмээ баримтлан танхимаар давтлага авч эхэлсэн байна.

4 өдрийн өмнө