Төв аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл бүхий 492 худалдаа үйлчилгээний цэг бий.
Коронавирусийн халдварын тархалттай холбогдуулан тус аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн А/03 тоот захирамжаар 18 хувь хүртэлх спиртийн агууламжтай согтууруулах ундаа худалдан борлуулж байсныг хүчингүй болгож согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл бүхий худалдааны цэгүүдэд өнөөдрөөс эхлэн архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг зөвшөөрчээ.
Мөн аймгийн Засаг даргын 2018 оны А/340 тоот захирамжийн дагуу сар бүрийн 01-ний өдөр болон долоо хоног бүрийн лхагва гарагт худалдан борлуулахыг хориглосон байдаг. Энэ захирамж хүчинтэй хэвээр юм.