Сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэх хэргийг хаажээ

2021 оны 1 сарын 152021-01-15
Сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэх хэргийг хаажээ

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 26-нд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман, “Сэтгүүлчдийг хууль бусаар тагнаж, чагнасан гэх хэрэгт холбогдуулан зарим хүнийг шалгаж байна” гэсэн мэдээлэл хийж байв.

Ийм зүйл болсон тухай 2019 оны аравдугаар сарын 28-нд Хэвлэл мэдээллийн ёс зүйн форум дээр тэр үед УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга байсан, одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар индэр дээрээс мэдээлж байлаа. Улмаар Байнгын хорооны хурал дээр ч ажлын хэсэг гарган шалгуулах талаар дуугарч байлаа.

Тухайн үед сэтгүүлчид Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг дээрх үйлдэлд буруутган тайлбар авч байв. Харин Ц.Нямдорж “Та нар л намайг мөшгиж мөрдөж байсан болохоос надад тэгэх шаардлага байхгүй. Би нэг сэтгүүлчийг тагнуулах байтугай та нарыг цагдаа, шүүхэд өгч байгаагүй хүн” гэж байсан.

Мөн тэр үед Эрүүгийн цагдаагийн албан хаагчдаар дамжуулж сэтгүүлчдэд гүйцэтгэх ажил явуулсан байж болзошгүй гэсэн мэдээлэл тархаж байв. Саяхан Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбат мэдээлэл хийхэд дээрх зүйл юу болж байгааг асуулаа.

Тэрээр, “Энэ хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаад хаасан. Яг одоогийн байдлаар Нийслэлийн прокурорын газрын хяналтад сэтгүүлчдийг мөрдөн мөшгөсөн, тагнаж чагнасан үйлдлийг шалгаж байгаа зүйл байхгүй” гэлээ.

Санал болгох

С.Зоригийг хөнөөсөн хэргийг бүхэлд нь нууцаас гаргасан тогтоол бүрэн эхээрээ

Тухайн хэрэгт холбогдох зарим бичлэгийг ил болгохгүй гэж зарим албан тушаалтан саяхан Төрийн ордонд эргэлдлээ гэх мэдээлэл сэтгүүлчдийн дунд яригдаж байв. Бүр тодруулбал, ялтнуудын хоорондоо утсаар ярилцсан, уулзалдсан бичлэгүүдийг Засгийн газрын ил болгох гэж байгаа хэргийн материалаас алга болох вий гэх яриа гарсан.

5 өдрийн өмнө
Сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэх хэргийг хаажээ

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 26-нд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман, “Сэтгүүлчдийг хууль бусаар тагнаж, чагнасан гэх хэрэгт холбогдуулан зарим хүнийг шалгаж байна” гэсэн мэдээлэл хийж байв.

3 сарын өмнө
Сүмо Д.Батбаярын яриаг эвлүүлж, мөрдөж мөшгөсөн Ц.Алтанцагт 4 жилийн ял оноожээ

Шүүхээс шүүгдэгч Ц.Алтанцагийг “...хохирогч Д.Кёкүшюзан Батбаяр, хохирогч Б.Цэрэндорж нартай “эмчилгээний мөнгө хэрэгтэй байна” гэж уулзах үедээ нууцаар бичлэг хийж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн, бичлэгүүдээ эвлүүлж хохирогч нараас эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг шаардан, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлж, эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.Алтанцагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

4 сарын өмнө
"Жи тайм" сүлжээний Э.Оюунчимэгийн гомдлыг хэлэлцэхээр боллоо

Түүнд анхан шатны шүүх таван жилийн ял оноосон. “Жи тайм корпорейшн” ХХК нь 11398 иргэнд 25 тэрбум 801 сая 303 мянга 770 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд уг хэрэг нь 586 хавтастай 11 мянга 398 хохирогчтой тул шүүх хуралдааны танхимд хохирогчдыг бүрэн оролцуулах боломжгүй байгаа ажээ.

4 сарын өмнө