НАТО гишүүн орнуудаа улс төр, цэргийн арга хэрэгслээр дамжуулан хамгаалах үүрэгтэй байдаг. Европ, Хойд Америкийн 30 гишүүн улсыг нэгтгэсэн улс төр, цэргийн холбоо юм.
НАТО Монгол Улсын кибер батлан хамгаалах чадавхийг бэхжүүлэх зорилгоор 2017 оноос эхлэн туршилтын төслийг амжилттай хэрэгжүүлж дууслаа. Энэхүү төсөл нь 2017-2020 оны хооронд хэрэгжсэн бөгөөд НАТО-гийн SPS хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн юм.
Энэ хүрээнд Монгол Улсын зэвсэгт хүчний кибер аюулгүй байдлын төвийг байгуулах, мэргэшсэн сургалт, тоног төхөөрөмжөөр хангахад чиглэсэн ажлыг хийжээ. Түүнчлэн НАТО-гийн Харилцаа холбоо, мэдээллийн агентлагаас техникийн дэмжлэгийг үзүүллээ. Манай улсын тухайд даян дэлхийн түнш орнуулын тоонд багтдаг.