ХНХЯ, Азийн хөгжлийн банк хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлд хамтарна

2021 оны 1 сарын 192021-01-19
ХНХЯ, Азийн хөгжлийн банк хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлд хамтарна

Азийн хөгжлийн банк Монгол Улстай 2021-2024 онд хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегид багтсан зээл, буцалтгүй тусламж, техникийн туслалцааны төсөл хөтөлбөрийн чиглэлийг зөвшилцөхөөр энэ сарын 18-29-нд салбарын яам, агентлагийн төлөөлөлтэй цахимаар уулзаж байна.

Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандран болон холбогдох асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй цахимаар уулзав.

Уулзалтаар хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр одоо хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн явц, хэрэгжилтийн талаар талууд мэдээлэл солилцсон юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Засгийн газраас хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын чиглэлээр баримталж буй бодлого, тэргүүлэх чиглэл болон яамнаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хууль эрхзүйн шинэчлэлийг онцлон танилцуулав.

Уулзалтын төгсгөлд талууд иргэдэд халамж хүртээхээс илүүтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн халамжийн оновчтой, үр ашигтай бодлогыг хэрэгжүүлэх, сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрөлжсөн асрамжийн төв байгуулах, хөдөлмөр эрхлэлт, ур чадвар хөгжүүлэх, мэргэжилтэн бэлтгэх асуудлыг мэргэжлийн боловсролын салбартай уялдуулан хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, цаашид төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарахаар болов. 

Азийн хөгжлийн банк нь 1991 оноос хойш Монгол Улсын Засгийн газрын хөгжлийн түнш байж, манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжин ажилласаар ирсэн билээ. 

Санал болгох

Увс аймгийн зарим сумдын орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг зогсоолоо

Увс аймгийн Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь сумдаас гарах автомашин болон иргэдийн хөдөлгөөнийг 2021/03/01-ний шөнийн 23:00 цагаас 2021/03/03-ны шөнийн 23:00 цаг хүртэл хугацаанд хязгаарлалаа. Мөн дээрх 4 сумдын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна.

22 минутын өмнө
Дулааны шугамын худагт 63 настай иргэн нас баржээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, дулаан дамжуулах шугамын худагт 63 настай П нас барсан байдалтай олджээ.

31 минутын өмнө
Хөвсгөлийн Ханх суманд өчигдөр 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар өчигдөр буюу 03.01-ний өдрийн 13:30 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 13:44 цагт цахим шуудангаар ирүүлсэн. 

34 минутын өмнө
“ДЦС-3” ТӨХК үнсэн сангийн тунгаагуурын усыг Туул гол руу асгасан зөрчилд Зөрчлийн хэрэг нээжээ

“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК үнсэн сангийн тунгаагуурын усыг Туул голд асгасан асуудлаар Мэргэжлийн хяналтын байгууллага хоёрдугаар сарын 17-18-ны өдрүүдэд газар дээр нь ажиллаж, улмаар Зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.

44 минутын өмнө