Т.Мөнхсайхан: Нөхрөөсөө коронавирусийн халдвар авч амаржсан эхдээ хүнлэг бус харилцсан ажилтанд хариуцлага тооцно

2
2021 оны 1 сарын 202021-01-20
Т.Мөнхсайхан: Нөхрөөсөө коронавирусийн халдвар авч амаржсан эхдээ хүнлэг бус харилцсан ажилтанд хариуцлага тооцно

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эмнэлгийн дарга нартай цахимаар хуралдаад дөнгөж сая дууслаа. Уг хурлаар хариуцлага алдсан албан тушаалтнууд болоод ажилчдын асуудлыг хэлэлцсэн байна. Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг хүйтэнд дулаан хувцасгүй “Өргөө” амаржих газраас ХӨСҮТ-рүү зөөвөрлөсөн. Үүнд “Өргөө амаржих газрын”-хан буруутай гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Тухайн ээж нь өчигдөр өглөө буюу 2020 оны нэгдүгээр сарын 19-нд өглөөний 07 цагт амаржсан байна. Түүний шинжилгээний хариу үдээс хойш эерэг болох нь баталгаажсан гэв. Тухайн амаржсан эмэгтэйн нөхөр нь коронавирусын халдвартай иргэний хавьтал болсон учир тусгаарлалтад байсан аж. Өргөө амаржих газар нь ЭМЯ-ны харьяа бус Нийслэлийн эрүүл мэндийн газарт харьяалагддаг учир ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан тус газарт хандсан байна. Өөрөөр хэлбэл эмнэлгийн удирдлагуудад хариуцлага тооцохыг НЭМГ-ын дарга Г.Төмөрбаатар даалгажээ.

Санал болгох

Увс аймгийн зарим сумдын орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг зогсоолоо

Увс аймгийн Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь сумдаас гарах автомашин болон иргэдийн хөдөлгөөнийг 2021/03/01-ний шөнийн 23:00 цагаас 2021/03/03-ны шөнийн 23:00 цаг хүртэл хугацаанд хязгаарлалаа. Мөн дээрх 4 сумдын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна.

12 минутын өмнө
Дулааны шугамын худагт 63 настай иргэн нас баржээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, дулаан дамжуулах шугамын худагт 63 настай П нас барсан байдалтай олджээ.

21 минутын өмнө
Хөвсгөлийн Ханх суманд өчигдөр 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар өчигдөр буюу 03.01-ний өдрийн 13:30 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 13:44 цагт цахим шуудангаар ирүүлсэн. 

24 минутын өмнө
“ДЦС-3” ТӨХК үнсэн сангийн тунгаагуурын усыг Туул гол руу асгасан зөрчилд Зөрчлийн хэрэг нээжээ

“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК үнсэн сангийн тунгаагуурын усыг Туул голд асгасан асуудлаар Мэргэжлийн хяналтын байгууллага хоёрдугаар сарын 17-18-ны өдрүүдэд газар дээр нь ажиллаж, улмаар Зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.

34 минутын өмнө