Нэгдүгээр сарын 18-ны 11.00 цагийн байдлаар Баруун дөрвөн зам орчимд АЧИ 375 буюу их бохирдолтой, Зуун айл орчимд 312 гэсэн үзүүлэлттэй байна.
АЧИ 50 байх нь агаарын чанар хэвийн буюу хүний эрүүл мэндэд хортой нөлөөгүй гэж тооцдог. Тэгвэл Баянхошуу орчимд АЧИ хэвийн үзүүлэлтээс 12 дахин их байгаа юм.
Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосноор агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, гадаа биеийн хүчний ажил хийхгүй байхыг зөвлөдөг.