ХБНГУ-ын Барут Марк хотоос Хөвсгөлийн Мөрөн хотод санхүүгийн дэмжлэг олгоно

2021 оны 1 сарын 182021-01-18
ХБНГУ-ын Барут Марк хотоос Хөвсгөлийн Мөрөн хотод санхүүгийн дэмжлэг олгоно

ХБНГУ-ын Барут Марк хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 48 мянга гаруй евро (160 гаруй сая төгрөг)-гийн санхүүгийн дэмжлэг олгохоор болжээ.

Уг хөрөнгөөр:

-"COVID-19" цар тахлын үед ажиллаж байгаа Мөрөн хотын захиргаа, эмнэлэг, цагдаа болон Онцгой байдлын албан хаагчдыг хамгаалалтын хувцас, хэрэгслээр хангах,

-Мөрөн хотын түргэн оношлогооны 6 хэсэгт зориулан 2000 оношлуур авах,

-Ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис нийлүүлэх,

-Цар тахлын аюул, түүнээс хэрхэн сэргийлэх талаар олон нийтийг мэдээллээр хангах, сурталчлан таниулах ажлыг өрнүүлэх юм байна.

Барут Марк хотын дарга, ноён Петер Илк энэхүү тусламжийг Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Д.Ганбатад гардууллаа. Тэрээр “2011 оноос эхэлсэн манай хоёр хотын түншлэл энэ онд 10 жилийн ойтойгоо золгож байна. Түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд өмнө нь бид Мөрөн хотод сургалтын төв барьж байгуулсан. Түүнчлэн "Мөрөн хотын эко Ээжүүд“ төсөлтэй хамтран ажиллаж байгаа. 2021 онд бид Мөрөн хотын төвд байгуулсан сургалтын төвдөө түшиглэн тодорхой  ажлууд хийхээр төлөвлөөд байна. Цаашид Мөрөн хоттой тогтвортой хамтран ажиллах болно” гэжээ.

Санал болгох

ЭЕШ-аас 750-800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багшийг нэг сая хүртэлх төгрөгөөр урамшуулна

Хэрэв сурагч ЭЕШ-аас 800 оноо авсан бол бэлтгэсэн багшийг 1 сая төгрөг, 750-799 оноо авбал 300 мянган төгрөгөөр сурагч тус бүрээр тооцож шагнах юм байна.

21 цагийн өмнө
Ховдод 39 тн шатахуун тээвэрлэж явсан машин осолджээ

Иргэн М-ийг Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн Яаралтай тусламжийн төвд хүргэсэн.

4 өдрийн өмнө
Хөвсгөлд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөв

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Хачим гэдэг газар, аймгийн төвөөс хойд зүгт 351 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 34 км-т энэ сарын 24-ний 23 цаг 34 минутад 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон  байна.   

5 өдрийн өмнө
Гол, нуурын мөс 5-10 см нимгэрсэн тул дээгүүр нь зорчихгүй байхыг анхаарууллаа

Өмнөх арав хоногоос 5-10 см нимгэрсэн, нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм.

7 өдрийн өмнө