Сүүлийн үед иргэд гол, нуурын мөсөн дээгүүр гулгах, автомашинаар дрифт жолоодлого хийх тохиолдол их гарч байна гэж аймгуудын Онцгой байдлын газраас мэдээллээ.
Одоогоор гол мөрөн, нуурын ус битүү хөлдөлт үүссэн ч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна. Иймээс болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг анхаарууллаа. Мөн бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байхыг сэрэмжлүүллээ.