Улсын аварга малчин шалгаруулах журмыг шинэчилж байгальд ээлтэй байдлаар шалгаруулна

2021 оны 1 сарын 182021-01-18
Улсын аварга малчин шалгаруулах журмыг шинэчилж байгальд ээлтэй байдлаар шалгаруулна

Манай улсын ихэнх аймагт, ялангуяа говь, хээрийн бүсэд бэлчээрийн даац 2-7 дахин хэтэрчээ. Цаг агаар хэвийн жилд манай улсын бэлчээрийн даац 84.6 сая хонин толгой мал багтаах боломжтой. Гандуу, гантай жил даац 30 хүртэл хувиар багасдаг байна.

Өнгөрсөн онд 70.9 сая толгой мал буюу хонин толгойд шилжүүлэхэд 118 сая малтай болсон. Энэ нь нийт бэлчээрийн даац 33 сая толгой малаар ихэссэн үзүүлэлт байсан талаар БОАЖЯ-наас мэдээлж байна. Тиймээс ХХААХҮЯ-наас Улсын аварга малчин шалгаруулах журмыг шинэчилж байгальд ээлтэй байдлаар өөрчилж байгаагаа мэдэгдлээ. 

Тодруулбал, энд малынхаа тоог бэлчээрийн даацад тохируулсан, чанарыг нь сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмсэн, орлогоосоо бэлчээрийн доройтлыг сайжруулахад зарцуулсан, худаг гаргаж, булаг, шандны эхийг хамгаалсан, өвс, тэжээлээ нөөцөлсөн, эрүүл, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, ажлын байр бий болгож ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулсан зэргийг харгалзан шалгаруулахаар болж, Засгийн газраас ийм шийдвэр гараад байна. 

Санал болгох

ЭЕШ-аас 750-800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багшийг нэг сая хүртэлх төгрөгөөр урамшуулна

Хэрэв сурагч ЭЕШ-аас 800 оноо авсан бол бэлтгэсэн багшийг 1 сая төгрөг, 750-799 оноо авбал 300 мянган төгрөгөөр сурагч тус бүрээр тооцож шагнах юм байна.

1 өдрийн өмнө
Ховдод 39 тн шатахуун тээвэрлэж явсан машин осолджээ

Иргэн М-ийг Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн Яаралтай тусламжийн төвд хүргэсэн.

4 өдрийн өмнө
Хөвсгөлд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөв

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Хачим гэдэг газар, аймгийн төвөөс хойд зүгт 351 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 34 км-т энэ сарын 24-ний 23 цаг 34 минутад 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон  байна.   

5 өдрийн өмнө
Гол, нуурын мөс 5-10 см нимгэрсэн тул дээгүүр нь зорчихгүй байхыг анхаарууллаа

Өмнөх арав хоногоос 5-10 см нимгэрсэн, нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм.

7 өдрийн өмнө