Индонезийн Сулавеси арал дээр өнгөрсөн долоо хоногт 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Үүний улмаас амиа алдагсдын тоо нэмэгдсээр 96-д хүрсэн байна.
Индонезийн Цаг уур, геофизикийн агентлагийн мэдээлснээр газар хөдлөлт Жакарта хотын цагаар 01:28 цагт болсон. Газар хөдлөлтийн голомт Мажене хотоос зүүн хойд зүгт зургаан км зайд, 10 километрийн гүнд байжээ. Мажене орчмын 600 гаруй оршин суугч бэртэж гэмтсэн бөгөөд 15000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэж тус улсын Гамшгаас хамгаалах үндэсний зөвлөл мэдээлэв.
Газар хөдлөх үеэр 1000 гаруй орон сууцны барилга сүйдсэн бөгөөд одоог хүртэл аврах ажиллагаа үргэлжилж байна.