АНУ-ын нийслэл Вашингтон хотод энэ сарын эхээр болсон халдлагын улмаас тус хотын дарга конгрессын ордонд болсон үймээнтэй холбогдуулан тус бүсэд тогтоосон нийтийн онцгой байдлын дэглэмийг 15 хоногоор сунгах шийдвэрлэсэн. Ингэхдээ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын дараа буюу энэ сарын 21-нийг хүртэл хэрэгжих юм.
АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Дональд Трампын дэмжигчид сонгуулийн үр дүнг эсэргүүцэн конгрессын ордон руу дайран орж, конгрессын чуулганы үйл ажиллагааг тасалдуулан, жагсагч цагдаа нарын мөргөлдөөн үүссэн. Үймээний улмаас 4 хүн амь насаа алдаж, хэд хэдэн хүнийг баривчилсан юм.
Мөн Конгрессын байранд халдлага болсноос үүдэн Цагаан ордонд халдлага гарч болзошгүй байгааг хууль сахиулах байгууллагаас хэлсэн юм. Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжсэн жагсаал цуглаан дахин гарахаас сэргийлж Вашингтонд хяналт, шалгалтыг эрчимжүүлээд байгаа. Мөн Цагаан ордон болон Конгрессын ойролцоох хотын төвийн зарим замын хөдөлгөөнийг хаажээ.