УОК-ын шуурхай штаб гадаад улс орноос иргэдээ татан авахтай холбоотой асуудлаар мэдээлж байна.
ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: 11, 12 сарын нислэгүүд цуцлагдсан ч 10 орчим иргэнд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Тусгаарлах байр бэлдэхтэй холбооотй асуудал байсан, өндөржүүлсэн байдалтай үед гадаадаас иргэдийг авах асуудлыг тогтмол тавьж ирсэн.
Нэгдүгээр сарын 15-ны байдлаар БНСУ руу нэг нислэг үйлдсэн. Нэгдүгээр сарын 22, 31-ны өдрүүдэд нэмэлт нислэг хийж 320 гаруй иргэнийг авчирна. Хоёрдугаар сарын төлөвлөгөөг УОК-т хүргүүлчихсэн байгаа.
Өнгөрсөн хоёр сард нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо огцом нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 8433 хүн эх орондоо ирэх хүсэлтэй байгаагаас нэн яаралтай 2659 хүн байна. Ази 6315, Америк 1478, Австрали 93, Африк 3, Европын орнуудаас 544 хүн байна. Энэ дотроос БНСУ-аас 4968 иргэн байгаа.
Сүүлийн нэг жилийн дотор бид 28195 иргэнийг эх оронд нь авчирсан.
ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.
Тусгаарлах байруудыг Тагнуулын байгууллагаас хяналтын камераар хянаж байгаа. Харуул хамгаалалтыг Цагдаагийн байгууллагаас хариуцаж байгаа.
Тусгаарлах байрыг дотроо ногоон, шар улаан бүс гэж хуваагддаг. Ногоон бүсэд хоол үйлдвэрлэл явуулдаг. Шар бүс бол улаан бүсээс ногоон бүс рүү шилжиж байгаа ажилчдыг халдваргүйжүүлж, хянадаг. Улаан бүсэд эмч эмнэлгийн ажилтнууд, ажиглалтад байгаа иргэд байдаг.